Г.Бошигтод МУ-ын Ерөнхийлөгч уучлал үзүүлжээ
2015/07/30
Ардчиллын анхдагчдын нэг гэгддэг, МоАХ-ны дарга асан Г.Бошигт өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал хүсч өргөдөл гаргаж байсан билээ.
Тэрбээр 2013 оны хоёрдугаар сард 3-4-нд шилжих шөнө өөрийн төрсөн хүү Х-г хөнөөсөн хэрэг үйлдсэн. Тэрээр хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл 91.1 дэх хэсгийг үндэслэн түүнд 10 жил, нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх шийдвэр гаргасан юм.
Өдгөө 73 настай тэрбээр бие нь тааруу гэдэг үндэслэлээр Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн.
Тэгвэл Монголын анхны Ардчилсан сонгуулийн 25 жил өдрөөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Г.Бошигт гуайд уучлал үзүүлсэн байна.
Эх сурвалж http://www.ontslokh.mn
Зочин · 2015/07/31
Songuuliin shou bnaa.xuuxed ni ch bnuu bish bnuu ene xun chin erdenet xunii amind xursen bn shde.tegeed xuuxdee alchixval urshuugdunu gj uzej boloxiimuu.arail.
kkk · 2015/07/30
Neg namiinhan yum chin uuchlal uzuulelguo yahav dee. Neg nam gedeg chin aimaar chuhal uzuulelt shuu dee. Hun alj bolno
Энхтөр · 2015/07/30
Мөнхбаяр газар нутаг уул усныхаа төлөө буу дуугарагсан хүн биз дээ.Ерөнхийлөгч яагаад анхаарч үзэхгүй байна.хэдий өөрийн хүү ч гэлээ хүний амьд явах эрхийг зөрчсөн этгээд БОШИГТ