Замын эвдрэлээс болж осол гарвал хохирлоо нөхөн төлүүлэх боломжтой болно
2015/07/31
Ирэх есдүгээр сарын 1-нээс замын эвдрэлийн улмаас зам тээврийн осол гарсан бол өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлж болохоор болжээ.
Түүнчлэн таны амьдарч буй газрын авто замын асфальт хууларч энхэл донхолтой, замын хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй байгаа бол холбогдох байгууллагад нь гомдол гаргаж засварлахыг шаардах эрх бий болж байгаа аж. Учир нь, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.1.2-т замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүргийг заахдаа замын эвдрэл, гэмтлийг засах, бохирдол, цас мөс цэвэрлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас шаардах эрхийг нээж өгсөн байна.
Түүнчлэн эл хуулийн 54.16-д зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, зам тээврийн осол, хэрэггарсантохиолдолд холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчлийг арилгуулж, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж заажээ. Дээрх журам ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих талаар албаныхан хэлж байна.
Б.БАТ
Захидал илгээх бол энд дарна уу !
Зочин · 2015/07/31
Saihan sanaa b.na
Айргаа уугаарай · 2015/07/31
Булганы Могодын айраг зарж байна Утас 99668665