Хорхойд хазуулан амь насаа алджээ
2015/07/31
Сүхаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэн А гэгч нь хорхойд хүзүүгээ хазуулж нас барсан хэрэг гарчээ. Талийгаач А нь хорхойд хазуулсаны дараа битүү хавантай Сүхбаатар аймагт ирсэн байна. Аймгийн эмч нар "найдлагагүй" гэж оношилсон боловч онгоцоор Улаанбаатар хотод ирж түргэнээр гэмтэлийн эмнэлэгт хүргэсэн байна.
Гэвч тэрээр хүчилтөрөгч залгуулж, дусал хийсэн ч төд удалгүй амьсгал хураажээ. Үхлийн шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээ хийсэн бөгөөд хариу нь 21 хоногийн дараа гарах аж. Одоогоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хазуулсан хоёр ч хүн байгаа юм байна.
trtr · 2015/07/31
yamar horhoi yum boldoo.