Нийслэлийн даншиг наадмын төсвийг өөр зүйлд зарцуулахыг шаардлаа
2015/07/31
Нийслэлийн зарим иргэдийн төлөөлөл Даншиг наадам зохион байгуулахыг эсэргүүцэж "Э.Бат-Үүл даргаас гуйх гуйлт байна" хэмээн өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэхүү наадам нь 480-560 орчим сая төгрөгийн төсөвтэй аж. Тэд улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд үргүй зардал гаргаж, найр наадамд их хэмжээний мөнгө зарцуулахгүй байж иргэдийнхээ эрүүл мэнд, ирээдүйн амьдралд хөрөнгө оруулахыг хүслээ.
Даншиг наадмын утга агуулгын талаас судлаач Б.Баярдалай танилцуулсан юм. Тэрбээр “Эдийн засаг өөрөө алдагдсан боломжийн өртөг гэсэн ойлголттой. Тодорхой хэмжээний мөнгийг өөр зүйлд зарцуулчихвал тэр нь ямар үнэгүй болох вэ гэсэн агуулгаар томъёологддог зүйл л дээ.
Судлаач хүний хувьд энэ талаасаа ярихаасаа илүүтэй даншиг гэдэг наадмын тухай ойлголтыг хуваалцъя. Ямар нэг зүйл өөрөө утга учиртай байх ёстой. Ялангуяа улсын хэмжээнд ийм өргөн цар хүрээтэй хийгдэж байгаа үйл ажиллагаа өөрөө асар том утга учрыг агуулж байх ёстой.
Даншиг наадмыг 1639 онд анхдугаар Богдыг хүндэтгэн ёслох үйл ажиллагаатай холбогдож анх хийсэн. Энэ бол шашны утга агуулгаар зохион байгуулагдсан, тэр агуулгаараа төлжиж, суурь нь тавигдсан. Үгний хувьд ямар нэгэн хутагт хувилгаад, ихэс дээдсийг хүндэтгэн залах, үдэх ёслох арга хэмжээнд зориулагдсан баяр ёслолын арга хэмжээ гэсэн утгатай.
1670-иад оны үед Монголд хамгийн том даншиг болсон. Тэр нь Манжийн хаанд дагаар орсныг тэмдэглэж, даншиг өргөж наадаж байсан түүх юм. Түүнээс хойш жил бүр даншиг наадмыг Манжийн хаанд хүндэтгэл үзүүлэх зорилгоор зохион байгуулсаар байгаад 1911 оны дараа Богд хаан өөрөө зарлиг буулгаж цуцалсан байдаг.
1912 оноос хойш Монгол Улс даншиг наадам зохион байгуулаагүй, харин өнөөгийн бидний тэмдэглэдэг Ардын хувьсгалын наадмыг зохион байгуулаад явж байгаа.
Тэгэхээр даншиг гэдэг бол нэг өнцгөөс нь харахад шашны утга агуулгаар анх бий болсон наадам боловч нөгөө утгаараа Монголын тусгаар тогтнол алдагдсаныг тэмдэглэх наадам байсан. Сарын өмнө бид тусгаар тогтнол, улс үндэстэн сэргэн мандсаныхаа баярыг хийчихээд сар хүрэхгүй хугацааны дараа тусгаар тогтнолоо алдсаныхаа баярыг сэргээн хийх гэж байгаа нь ямар учиртай юм бэ гэдгийг тайлбарлахад тун хэцүү байна” гэлээ.
Харин тэдний зүгээс даншиг наадамд зарцуулах гэж буй 560 сая төгрөгийг өөр зүйлд зарцуулах хэд хэдэн санаачлагыг гаргав.
Тухайлбал:
- ХУД-ийн төрөх эмнэлгийг ашиглалтад оруулснаар 500-600 хүн шинээр ажлын байртай болох төдийгүй олон эх, хүүхдүүдэд тус болно.
- Монгол Улсын хэмжээнд элэгний B, C вирустай 150 мянган хүн байна. Үүнээс 52 мянга нь яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай. Элэгний вирусыг устгах чадалтай Харвони эмний нэг курс эмчилгээний үнэ 2.3 сая төгрөг. Тиймээс энэ мөнгөөр нэн ядуу амьдралтай 235 хүнд Харвони эмийг худалдаж авч өгөх боломжтой.
- Үр тарианы салбарыг даатгахад хөрөнгө оруулах. Ингэж чадвал 58 тэрбум төгрөгийн үр тариаг хамгаалах боломжтой.
- Эмнэлгүүдэд хомс байгаа бөөрний дутагдлыг эмчлэг диатизийн аппарат 10 ширхэгийг худалдаж авах. Ингэснээр олон мянган хүний амийг аварна.
Мөн тэд төрийн зүгээс ард түмний татварын мөнгийг хий хоосон зүйлд их зарцуулж байна. Тухайлбал Баянгол дүүргийн ойн баярыг саяхан 300 гаруй сая төгрөгөөр тэмдэглэсэн, удахгүй аравдугаар сард ахиад өөр дүүргийн ой болно. Тиймээс энэ үргүй хоосон зардлаа хэрэгтэй зүйлд зарцуулаач ээ гэсэн хүсэлтийг хотын даргад тавьж байгаагаа хэвлэлээр дамуулан ийн илэрхийлээ.
Зочин · 2015/08/02
:like
Зочин · 2015/08/01
Батүүлээ одоо тэр баяр наадмаа болилдоо. өөрөөр сэтгэлээ сэтгэлээ гэхэд наад баяр наадам үзвэр тэмцээн чинь хэтэрч байна. одоо буурал тогойныхоо улаан кнопыг дарж нэг рестарт хийх болжээ. реверс бол бүр сайн. будаач будаач гэхээд сахлаа будав гэгчээр л юм болоод эхэлээ....................... энэ залуусыг дэмжиж байна.... эндгээр залуусыг
erke · 2015/07/31
Ene ih olon bayaraar yahuu dee ene mungu tseterleg,surguul,emneleg,yadajdaa l tseberleh naiguulamjdaa nemrelsen bol heregtei bsan da
Зочин · 2015/07/31
Tsagaachid aimgiinhaa danshigt yavaad zunjin naadamdaj baihad hotin uuguul bid danshigdmaar l baina. Gehdee iim ih zardal chiregdeltei yum bol boliyo
Зочин · 2015/07/31
Батүүлд энэ огт сонин биш байх өө. Энэ нөхөр чинь Мундаг Үлгэрийн баатар шүү дээ.
Зочин · 2015/07/31
Ugui yadahdaa tseverleh baiguulamjaa sain yanzlaache umhii unerteed baj suuj bolohgui ym aa sailaa beldheer savaa bazaa gesen ugtei ug bdag shu de ene ih barilaga baiguulamj barj baij gants haan tsevetleh baiguulamjtai bj uuruidhad untah ideh uudulhud sanah sereh gedeg ugtei shu debayarlaj handgui ymuu dandaal bayarlaj bh ym bayar amralt ni ihdej bna shu de
Отгон · 2015/07/31
Энэ яасан зөв үйлдэлдэл хийж байнаа. Залуусдаа баярлалаа. Тэтгэвэрийн бид санаа зовохоос цаашгүй юмаа. Бидний залууд хөгшчүүд маань найр ихэдвэл дордохын шинж гэдэг байлаа. Одоо энэ үгний утгыг мэддэг хүн ховордож байна даа. Энэ их мөнгийг ядаж өрнөөсөө багасгаж байвал зүгээр юм. Бат Үүл ямар санаатай энэ их найр наадам хийж ажил цалгардуулаад байгаа юм бол доо