Ашигт малтмалын газрыг энэ сарын 06-ны өдөр “шүүнэ”
2015/08/03
Солонгосын “Реалко Кореа” ХХК Ашигт малтмалын газрыг лиценз цуцалсан, үүний улмаас 500 сая төгрөгийн хохирол учирсан гэдэг үндэслэлээр Нийслэлийн Захиргааны хэргийн 20-р шүүх болон Дүүргийн иргэний хэргийн 1-р шүүхэд хандаад байгаа. Тэгвэл гадаад иргэний нэхэмжлэлтэй уг хэргийг Нийслэлийн Захиргааны хэргийн 20-р шүүхэд энэ сарын 06-ны өдрийн 15:00 цагт хэлэлцэхээр болсон байна.
Гадаадын хөрөнгө оруулалт “сэргэн мандаад” байсан үед буюу 2009 онд Солонгос улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Реалко кореа” ХХК Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Лугийн толгой гэх газарт 5000 га газарт ховор элемент хайх зорилгоор хайгуулын лицензтэй болжээ. Хайгуулыг хийхдээ Монголын “Х” гэх байгууллагатай хамтарсан байдаг. Харин Монгол хамтрагчид нь Ашигт малтмалын газрын хуулийн хэлтсийн нэр бүхий ажилтантай хамтран уг хайгуулын лицензийг Солонгосын “Реалко кореа” ХХК-ны нэр дээрээс өөрсөд рүүгээ шилжүүлсэн байдаг. Энэ нь хууль бус байсан бөгөөд үүнийг анхан, дунд болон Улсын дээд шүүх тогтоосон байдаг. Ингэж шүүхдэхэд хоёр жилийн хугацаа алдсан бөгөөд үүнтэй зэрэгцэн 2014 онд АМГ давуу байдлаа ашиглан лицензийг цуцалсан байна.
Тиймээс АМГ-ын хуулийн хэлтсийн нэр бүхий ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон гэж үзэж Захиргааны хэргийн болон Иргэний хэргийн шүүхэд хандаад байна. Тодруулбал лицензийн эрхийг сэргээлгэхээр Нийслэлийн Захиргааны хэргийн 20-р шүүхэд, хохирлын мөнгө болох 500 сая төгрөгийг нэхэмжлэхээр Дүүргийн иргэний хэргийн 1-р шүүхэд тус тус хандаад байгаа нь энэ юм байна.
Лугийн голын орд нь газрын ховор элементтэй бөгөөд одоогийн байдлаар нөөцийг нь 360 мянган тонн хэмээн тогтоожээ. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг тонн газрын ховор элемент 90 мянган ам.доллар хүрч байгаа бөгөөд Монгол Улсын хорь гаруй жилийн төсөвтэй дүйцэх хэмжээний баялаг юм.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2015/08/03
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/03
Энгийн ард бидэнд олддоггүй газрыг албан тушаалаа ашиглан хэдэн га-гаар нь авч хэдэн арван хаус бариулж зарж баяжиж байгаа УИХ-ын бие даагч гишүүд болон 3 түмэн Монгол хүний толгой залгисан бузар алуурчин МАН түүний улаан хамгаалагчид Монгол улсыг хөгжүүлж чадахгүй гэдэгээ бараг 100-аад жил дангаараа засгийн эрх барихдаа харуулсан. Сонгуульд ялж анх дарга нарын идсэн,уусан,хулгай,луйврыг зоригтойгоор илрүүлж чадсан АН л Монгол улсыг өөд нь татна. ШҮ Хөдөлгөөн 88583399