Л.Гансүхийн шүүх хурал 17-ныг хүртэл хойшиллоо
2015/08/03
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд өнөөдөр 10:00 цагт эхэллээ.
Шүүх хуралд Л.Гансүх өөрийн биеэр хүрэлцэн ирсэн бөгөөд түүний өмгөөлөгч шүүх хуралд шинжээчдийг оролцуулах хүсэлтэй байгаагаа хэлж, хурлыг хойшлуулж өгөхийг хүссэн.
Шүүгч Х.Идэр хүсэлтийг хангаж шүүх хурлыг энэ сарын 17-ны өдөр хүртэл хойшлууллаа.
Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшуулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж буй.
Бид шүүх хурлын талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2015/08/04
Elbegdorj tarbaga chi hyni muug yzehdee ih sain ymaa! chi ooroo yu hiisen be?
Ядуу иргэн · 2015/08/03
Гансүх тийм их мөнгө идсэн юм чинь 5-6 жил суугаад гарахад болно гэж бодож байгаа байх. 10-аас доош жил өгч болохгүй.
Зочин · 2015/08/03
Dorligjav terguuten ingej huniig yagduulj bgad ovoo ih mungu salgaad yalgui bolgono.
Иргэн · 2015/08/03
Ял завшуулахдаа гарамгай хүмүүс шүү, энэ шүүхийнхэн. Монголын шүүх гэж хамгийн завхарсан газар байнаа. Хараад байгаарай, ялгүй өнгөрөөнө дөө.