Нийслэлийн хэмжээнд объектын 5 гал түймэр гарсан байна
2015/08/04
Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 5, техникийн болон ахуйн холбогдолтой осол 4 нийт 9 удаагийн дуудлагаар Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал,
Объектын гал түймэр:2015.08.03-нд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 5 дугаар гудамжны 94 тоотод иргэн А.И-ын 4х6 хэмжээтэй байшингийн дотор тал болон угаалгын машин шатаж байсныг унтраасан байна.
Аврах ажиллагаа: 2015.08.03-нд Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 15 дугаар гудамжны 104 тоотод иргэн У.Н /23 нас, эр/-ын зүүн хөл шороонд дарагдсан байсныг гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн. 2015.08.03-нд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туул голд иргэн Б.Т 27 нас,эр/-гийн 41-36 УНВ улсын дугаартай Toyota crown загварын автомашин суусан байсныг татаж гаргасан.
Сэрэмжлүүлэг: Өнгөрсөн 7 хоногт Нийслэлийн Аврах ангийн бүлгүүд давхардсан тоогоор 5 албан хаагч, 1 автомашинтай, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2 албан хаагчийн хамт Гачууртын эцсээс Баянзүрхийн гүүр хүртэл завьтай усны эргүүл хийж голын эрэг дагуу амарч байсан 115 иргэнд усны ослоос урьдчилан сэргийлэх талаар ухуулга яриа хийж 30 санамж тарааж, 67 автомашиныг голоос холдуулах арга хэмжээ авсан.
Сэтгэгдэл | Анхаарах зүйлс |
Захидал илгээх бол энд дарна уу !