Загвар өмсөгч  О.Амгаланбаатарыг загварын андахгүй сайн танина. Харин түүнийг "Содура" кинонд тоглосон дүрээр нь олон нийт бүүр андахгүй ээ. Уг бүтээлээс өмнө  "Учиртай гурав" киноны гол дүр буюу Юндэнд тоглож олны танил болсон. Зун цагийг ажиллаж өнгөрүүлж буй тэрбээр шинэ уран бүтээлийн зураг авалттай яваа.

 

 

Харин түүнийг киноных нь дүртэй нь хайр сэтгэлийн холбоотой болсон хэмээн бор шувуу нисгэх болсон. Тэгвэл бүжигчин Бямбаатай хамтдаа авахуулсан дотно гэрэл зургаа цахим хуудаснаа нийтэлжээ. Харин цахим найзууд нь тэднийг сайхан хосууд байна. Жаргалтай харагдаж байна шүү гэж сэтгэлийн үгсээ хэлэв. Тэгвэл тэд хосууд биш бөгөөд саяхан богино хэмжээний кинонд гол дүрийг бүтээх үеийнхэн гэрэл зураг ийн учир ургуулсан гэж үзэхэд хүргэсэн гэнэ шүү. 

Д.Ана