Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн Холбооноос иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагад хандан манай улсаас ОХУ-руу зорчих 8-аас дээш суудалтай тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрлийн нөөц дуусч байгаатай холбогдуулан түр хязгаарлалт хийж, зөвхөн том оврын автобусанд уг зөвшөөрлийн бичгийг олгох болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн билээ.

Өнөөдрийн байдлаар уг зөвшөөрөл дуусч байгаа тул иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллага зөвхөн Улаанбаатар-Улаан Үүд, Сүхбаатар-Хиагт чиглэлийн тогтмол маршрутын автобус, галт тэргээр эсвэл 8-аас доош суудалтай авто машинаар ОХУ-руу зорчиж болохыг үүгээр мэдэгдэж байна.

Жуулчин тээврийн эрх бүхий байгууллагын том оврын автобусанд мөн адил зөвшөөрөл олгох боломжгүй болсон тул төлөвлөсөн аялалаа түр хойшлуулахыг Та бүхнээс хүсэж байна.

Зам, тээврийн яамнаас ОХУ-ын Тээврийн яаманд нэмэлт зөвшөөрлийн бичгийг олгож өгөх хүсэлтийг тавиад байгаа бөгөөд Оросын талаас зөвшөөрлийн бичгийг ирүүлэх хүртэлх хугацаанд байнгын бус зорчигч тээврийн зөвшөөрлийг 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн олгох боломжгүй болсоныг үүгээр мэдэгдэж Та бүхнээс хүлцэл өчиж байна.

 

Нэмэлт зөвшөөрлийн бичгийг хүлээн авсан даруйд Та бүхэнд мэдэгдэх болно.