Эртний судар, эд өлгийн зүйлийг хил давуулах гэж байжээ
2015/08/04
БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Ц.Ёндон гэгч 21 Дарь эх болон Нархажидын гар бичмэл зэрэг 30 орчим эртний судар, мөнгөн савхтай хийжүү хээгээр чимэглэсэн хэт хутга, цаа бугын эврээр хийсэн гар хийцийн хутгыг хууль бусаар хил давуулахыг завдсан байна. Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагч Б.Бат-Эрдэнэ 2015.07.31-ний өдөр олон улсын галт тэргэнд шалгалт хийж байх явцдаа үүнийг илрүүлж эртний судар, эд өлгийн зүйлс алдагдахаас сэргийлж чадлаа.
Ц.Ёндон нь гар тээшиндээ мөн XIX зууны үеийн сунадаг гуулин дурангаас гадна мөнгөөр бүрсэн модон тагш, оюу, шүрэн шигтгээтэй эртний мөнгөн бугуйвч, чулуун сийлбэр бар, уран шувууны үүр, байгалийн чулуу авч явж байжээ. Түүнийг Замын-Үүд сум дахь тагнуулын байгууллага саатуулан шалгаж байна.
zochin · 2015/08/05
karmandah mungiig ni dutuul ugch dee kkk
Зочин · 2015/08/04
xeterxii duraaraa zagnadag zob xuraaj abax ni bucad ni gcn aij icniex ectoi xen durtai ni mongoliin ynet zyiliig abaad gardag gej iu bdagiim bucad ni gcn xahsrax ectoi mongotei l bol iu durtaigaa abcn boldog gd bxgiu iu
Зочин · 2015/08/04
Энэ хүн өөрөө хулгай хийгээд авч яваагүй л байлгүй дээ.Үүний цаад эздийг нь олж таслан зогсоох хэрэгтэй дээ.30 орчим судар зүгээр эзэнгүй байгаагүй л байхдаав
Зочин · 2015/08/04
muu nohoin baas