Өнгөрсөн хоногтнийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн  2, техникийн болон ахуйн холбогдолтой осол 1 нийт 3 удаагийн дуудлагаар Нийслэлийн онцгой байдлыг алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн байна.

2015.08.03-нд Багануур дүүргийн 4 дүгээр хороо, иргэн Б-ийн 13х32 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай тасгийг унтраасан.         

 

Багануур дүүргийн 5-р хорооны Их гүний 10-16-р гудамжний айлууд усанд автсан байна.  Дуудлагын  дагуу очиход айлууд усанд автсан байсан бөгөөд  Онцгой байдлын алба хаагчид үерээс  урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан байна.