Барилга, хот байгуулалтын сайд тогтоолын төсөл өргөн барив
2015/08/05
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өнөөдөр /2015.08.05/ “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барив.
Барилга, хот байгуулалтын яам, Гадаад хэргийн яам, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан, Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах, мөн шинээр газрыг улсын тусгай хэрэгцээнд авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2014 оны А/222 дугаар тушаалаар байгуулжээ.
“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд дээрх Ажлын хэсгийн Газрын тухай хууль болон Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах” журмыг тус тус үндэслэн зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг тусгасан байна. Түүнчлэн Улсын Их Хурлын 2009 оны 37 дугаар тогтоол, 2013 оны 52 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газрын хилийн зааг, эргэлтийн цэгийн солбилцол, талбайн хэмжээг тус тус шинэчлэн батлуулахаар тусгажээ
Зочин · 2015/08/05
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/05
Энгийн ард бидэнд олддоггүй газрыг албан тушаалаа ашиглан хэдэн га-гаар нь авч хэдэн арван хаус бариулж зарж баяжиж байгаа УИХ-ын бие даагч гишүүд болон 3 түмэн Монгол хүний толгой залгисан бузар алуурчин МАН түүний улаан хамгаалагчид Монгол улсыг хөгжүүлж чадахгүй гэдэгээ бараг 100-аад жил дангаараа засгийн эрх барихдаа харуулсан. Сонгуульд ялж анх дарга нарын идсэн,уусан,хулгай,луйврыг зоригтойгоор илрүүлж чадсан АН л Монгол улсыг өөд нь татна. ШҮ Хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/05
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/