Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
2015/08/05
Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2015.08.05.Лхагва гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нарын нэр бүхий 11 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан юм.
Галт зэвсгийн тухай хуулиар зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эзэмшилд байгаа байлдааны зориулалттай галт зэвсгээс бусад галт зэвсгийг өмчлөх, эзэмших, ашиглахтайхолбогдсон харилцааг зохицуулж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд галт зэвсэг эзэмших, өмчлөх хандлага нэмэгдэж байгаа аж. Хууль санаачлагч галт зэвсэг эзэмшигчдийн тоо нэмэгдэхийн хэрээр тэдэнд тодорхой шаардлага тавих,эзэмшигч, өмчлөгчийг галт зэвсэгтэй харилцах мэдлэг, чадварыг дээшлүүлэх, галт зэвсэгтэй адитгах хэрэгслийг хуульчлах, галт зэвсгийн ашиглалтын зориулалтыг тодорхой болгох, галт зэвсэг болон сумыг нийтэд худалдах, импортлох хяналтыг сайжруулах, галт зэвсэг болон сумны бүртгэлийг нэг байгууллага дээр төвлөрүүлж, нэгдсэн сантай болгох, галт зэвсгийн зохистой хэрэглээг багасгах зорилгоор уг хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.
Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудыг хэлэлцэн шийдвэрлэж энэ талаарх санал, дүгнэлтээ ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон байна. Мөн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар Төсвийн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр нар асуулт асууж тодруулсан юм. Байнгын хорооны дарга Д.Ганбат гишүүдийн асуултад өгсөн хариултдаа одоо малчдын гар дээр байгаа буу галт хэрэгслийг бүртгэлд хамруулан хууль ёсны болгож иргэний өмч хэвээр үлдээнэ, харин үүнийг ангийн зориулалтаар ашиглаж болохгүй, зөвхөн сургалт, спортын зориулалтаар ашиглаж болно гэлээ. Мөн төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар сумны зохицуулалт байхгүйгээс сумны эргэлт хар зах дээр хууль бусаар явагдаж байгаа. Харин энэ хуулиар галт зэвсгийн ангилал, зориулалтыг тодорхой болгох, сумны асуудлыг зохицуулалтад оруулж сумыг эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу тусгай цэгүүдээр дамжуулж худалддаг болох юм гэсэн хариулт өгөв.
Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ
Зочин · 2015/08/05
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/05
Энгийн ард бидэнд олддоггүй газрыг албан тушаалаа ашиглан хэдэн га-гаар нь авч хэдэн арван хаус бариулж зарж баяжиж байгаа УИХ-ын бие даагч гишүүд болон 3 түмэн Монгол хүний толгой залгисан бузар алуурчин МАН түүний улаан хамгаалагчид Монгол улсыг хөгжүүлж чадахгүй гэдэгээ бараг 100-аад жил дангаараа засгийн эрх барихдаа харуулсан. Сонгуульд ялж анх дарга нарын идсэн,уусан,хулгай,луйврыг зоригтойгоор илрүүлж чадсан АН л Монгол улсыг өөд нь татна. ШҮ Хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/05
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/