Б.Болор: Санал гомдлуудын мөрөөр шалгалт хийх нь санхүүжилт хийхгүй гэсэн үг биш
2015/08/05
-Өчигдөр өглөө байнгын хорооны хуралдаанаар вексель бичилтэд шалгалт хйих тухай яригдсан. Хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй асуудлыг оруулж ирсэн нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэх яриа гарсан. Энэ талаар тайлбар өгөөч?
-Энэ асуудлыг маш их улстөржүүлж байна. Миний хувьд Монгол Улсын төсөв маш чухал. Байнгын хорооны маань үндсэн үүрэг энэ. Өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-аас Засгийн газарт аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэсэн ажлуудын санхүүжилтийг гүйцээж олгох үүрэг өгсөн. Энэ даалгаврыг биелүүлэхгүй долоон сар шахам явчихаад гэнэтхэн нэг өдөр, энэ долоо хоногийн эхээр вексель бичих гэж байна гэсэн мэдээлэл, санал гомдол ирсэн. Үүний дагуу уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцэхэд, түр хугацаагаар зогсоож, нягталж үзэх нь зүйтэй гэсэн саналыг гишүүд гаргаж байсан. Өнгөрсөн хугацаанд “Гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг дарааллаар нь олгохгүй байна, хамаарахгүй аж ахуйн нэгжүүд арын хаалгаар урдуур орж ирээд, санхүүжилт аваад байна” гэсэн гомдол удаа дараалан ирж ирж байсан. Энэ бүхэн шалгалт хийх шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Гэхдээ энэ нь санхүүжилт хийхгүй гэсэн үг биш. Бид ажлын тав хоногийн дотор нягтлаад, түүний дараа мөнгийг нь гаргаж аж ахуй нэгжүүдээ хохиролгүй болгоно гэсэн байр суурьтай байгаа. Долоо хоногийн сүүлчээр асуудлууд шийдэгдээд явна гэж ойлгож байна.
-Үндсэн хууль зөрчөөгүй гэдэг дээр ямар тайлбар хийх вэ?
-Ер нь Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаснаас биш энэ ажлыг зогсоо гэсэн шийдвэр гаргаагүй. Дэгийн тухай хуулиар Байнгын хороо ажлын хэсэг байгуулах эрхтэй. Энэ удаа байнгын хорооны гишүүн М.Зоригтын саналыг үндэслэж Ажлын хэсэг байгууллаа.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд тусгагдсан гол заалтуудын талаар тодруулаач?
Энэ хуулийг гаргахыг УИХ-аас Засгийн газарт үүрэг болгосон. Далд эдийн засгийг ил болгохын тулд хөшүүрэг болгодог энэ хуулийг нэлээд олон оронд хэрэглэсэн байдаг. Манай улсын эдийн засаг хүндрэлтэй үед энэ хуулийг гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа. Оны эхээр өргөн барьсан ч буцаагдсан. Ингээд долоодугаар сарын гуравны өдөр дахин өргөн барьсныг нэлээд нухацтай хэлэлцэж байна. Засч сайжруулах зүйл байгаа. Хэлэлцүүлэгт гишүүд идэвхтэй оролцоно байх гэж найдаж байна. Манайд 2007 онд Татварын өршөөлийн тухай хууль гарч байсан туршлага бий.
- Далд эргэлдэж байсан хичнээн тэрбум төгрөг ил болох вэ?
-Ер нь судалгаагаар ДНБ-ий 30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө байгаа гэж гарсан байдаг юм билээ. Наад зах нь 20 орчим хувийг ил гаргавал улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байгаа.
Зочин · 2015/08/05
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/05
Энгийн ард бидэнд олддоггүй газрыг албан тушаалаа ашиглан хэдэн га-гаар нь авч хэдэн арван хаус бариулж зарж баяжиж байгаа УИХ-ын бие даагч гишүүд болон 3 түмэн Монгол хүний толгой залгисан бузар алуурчин МАН түүний улаан хамгаалагчид Монгол улсыг хөгжүүлж чадахгүй гэдэгээ бараг 100-аад жил дангаараа засгийн эрх барихдаа харуулсан. Сонгуульд ялж анх дарга нарын идсэн,уусан,хулгай,луйврыг зоригтойгоор илрүүлж чадсан АН л Монгол улсыг өөд нь татна. ШҮ Хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/05
МАН-ыг бид, бидний аав ээж, эмээ өвөө нар хамгийн шударга ариун нам гэж итгэн дээдэлж ирсэн. 1990 оноос өмнө МАХН Монголын бүх хүүхдүүдийг шугам жагсаал хийлгэж, МАХН-ын үйл хэргийн төлөө хэзээд бэлхэн байхтун хэмээн байнга тангараг өргүүлдэг байсан. Тэр үед бид МАН-ыг 3 түмэн Монгол хүний толгой г залгисан бузар алуурчин нам гэж мэддэггүй байж дээ.Тэгээд жаахан хүүхдүүдийг хоол ундгүй, цаг наргүй, хүнд хэцүү хөдөлмөр эрхлүүлээд сохор зоос өгдөггүй байсан. Тэгснээрээ Монгол улс хөгжсөн нь хаана байгаа юм бэ? Бидний хамгийн ариун гэж итгэж байсан МАН-ын дарга нар өөрсдөө хагартлаа баяжсан. Ардчилсан намд ч гэсэн цөөхөн амиа бодсон нөхөд байсан. АН-ын дарга З.Энхболд, Дорнод аймгийн АН-ын дарга Цэрэнчимэг нар 2016 оны сонгуульд ялагдахаас ч айлгүй хувиа бодсон, шунахай нөхдүүдээ шахан гаргаж байгаа. Тэр шунахай нөхдүүд нь АН-ыг шинэчлэх хөдөлгөөн гэгчийг байгуулж, Гүндалай мэтийн шунахай хүмүүс өөр нам байгуулаад явж байна. УИХ-ын бие дааагч гурван гишүүн ч гэсэн МАН-ын арга барилаар
Зочин · 2015/08/05
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/