МАН-ын дарга М.Энхболд АН-ын даргын мэдэгдэлд хариу өглөө
2015/08/06
МАН-ын дарга М.Энхболд АН-ын дарга З.Энхболдоос ирүүлсэн "Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ"-г цуцлах тухай мэдэгдлийн хариуг өглөө.
Уг хариу албан бичигт “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ний хэрэгжилтийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг “хангалтгүй” гэж дүгнэн цуцалж байгаа тухай Таны мэдэгдэлтэй танилцлаа. Аливаа гэрээ, түүний хэрэгжилт нь хоёр талын хүсэл зориг, хүчин чармайлтын үр дагавар байдаг. Энэ ч утгаараа гэрээний хэрэгжилт "хангалттай", “хангалтгүй” гэсэн дүгнэлтийг гэрээ байгуулсан хоёр тал л үнэлж дүгнэх ёстой. Учир нь Та бид гарын үсгээ зурж хамтран байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ний 5.3-т “Гэрээгээр хүлээсэн үүргээ талууд зөрчөөгүй нөхцөлд аль нэг тал нь гэрээг дангаар цуцлахыг хориглоно” гэж заасан.
Гэтэл Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс гэрээ цуцлах шийдвэрийг дангаар гаргаж, энэ тухай үүргийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэгт өгснөөр “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ” цуцлагдах бололтой.
Тиймээс Монгол Ардын нам гэрээг хоёр талын оролцоотой зөвшилцөх "Ажлын хэсэг"-ээр хэлэлцэн бодитойгоор дүгнэлт өгч цуцлахад бэлэн байгаагаа дахин илэрхийлье. Энэхүү гэрээг анх байгуулахдаа мэдээлэн тайлбарласан шигээ хэрэгжилтийг нь ч хоёр тал хамтран дүгнэж ард түмэндээ тайлагнан асуудалд ажил хэрэгч байдлаар хандах ёстой. Гэрээ байгуулахад ч, гэрээг цуцлахад ч хариуцлага гэж бий.
Улс үндэстнийхээ нийтлэг эрх ашгийг умартаж, харилцан итгэлцэлгүй, зөвшилцөх ардчилалгүй, хүч түрсэн хариуцлагагүй үйлдэл гаргаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Монгол Ардын нам гэрээг зөрчсөн мэт сурталчлах явдлыг хатуу эсэргүүцэж байгаа болно. Хамтарч байгуулсан гэрээг хамтдаа бодитойгоор дүгнэж, тайлагнах нь зүйд нийцнэ гэж үзэж байна" гэжээ.
Зочин · 2015/08/07
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/
Зочин · 2015/08/06
Хэрэггуй орсон байхгуй юу зовхон оюутолгойн гэрээг хийх гэж одоо унасан нэрээ та нарт тохох гэж энэ бугдийг хийж бна мон таван толгойг дангаараа идэх оршоолийн хуулиар идсэн ууссанаа хаах гэж энэ бугдэд та нараар тоглож бна хариуг жинтэй огох хэрэгтэй