Жүжигчин А.Алтанхуяг "ихэр хүүхдээр гангарч явна"
2015/08/06
Тусгай салаа киногоороо олонд танигдсан жүжигчин А.Алтанхуяг "үндэсний баялаг" киногоо үзэгчдийн хүртээл болгосон. Тэрбээр одоогоос хоёр жилийн өмнө авто машины осолд орж, хүндээр бэртсэн ч өдгөө бие нь үе үехэн өвдөх болсон гэдэг.
Залуу хүн гэсэндээ өөрийнхөө олонд танигдсан “Сүлд” нээрээрээ өөрийн студиэ байгуулсан. Тэгээд бодохоор юмыг их ул суурьтай боддог, уран бүтээлч сэтгэлгээ ч гэх юм уу, илүү чанар тал руугаа хөөдөг болсон байна. Ер нь ялгаа гэвэл нас явлаа. Уран бүтээлд хандах хандлага өөрчлөгдлөө л гэж хэлнэ дээ хэмээн нэлээн няхуур хариултыг тухайн үед хэвлэлийнхэнд өгсөн.
Тэрбээр шинэ бүтээлийнхээ талаар "Энэ амьдралд бид бүхний дунд тэр болгон яригдаад байдаггүй хэрнээ хүн болгоны мэддэг, тэгсэн хэрнээ ярихыг хүсдэггүй нэг сэдэв байна. Энэ нь юу вэ гэхээр эмэгтэйчүүд буруу зам руу алдуурч, амьдралаа шал дэмий зүйлд, тур дундаа хэсэгхэн зуурын эд материаллаг зүйлст зориулж, үрж байна. Энэ явдлыг анх 2008 онд олж хараад, түүнээс хойш тувт бодож, сэтгэл эмзэглэж явсаар энэ зохиолынхоо сэдвийг олсон. Ер нь эмэгтэйчүүд яагаад энэ замыг сонгов гээд бодоод байхаар эрчүүд бид л ноён нуруутай байж, тэвнийг зөв залж чадахгүй бол бүсгүйчүүд маань ингэж буруу замруу алдуурдаг юм байна л даа" гэж өөрийн сэтгэлийн бодлоо хуваалцаж байсан билээ. Өдгөө зун цагийг мэдрэхээр хөдөө зугаалж яваа залуу маань ихэр хүүхэдтэй хамтдаа зургаа авахуулсан шигээ нүүр номоо чимж яваа бололтой.
О.Ариун