МАН-ын зургаан сайдыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ
2015/08/06
Өчигдөр Ерөнхи сайд Ч.Сайханбилэг МАН-аас Засгийн газрарт орж ажиллаж буй зургаан гишүүнийг чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барьсан. Уг асуудлыг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэж олонхийн дэмжлэг авсан.
Яг одоо
1. Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын;
2. Дуламсүрэнгийн Оюунхоролыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын;
3. Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын;
4. Дамдины Цогтбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын;
5. Намхайн Төмөрхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдын;
6. Содномын Чинзоригийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдын үүрэгт ажлаас огцруулах эсэхийг УИХ-ын нэглсэн чуулганаар хэлэлцэж эхэллээ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2015/08/08
100 ЖИЛИЙН туршлагатай гээд байгаа МАН дээрх хугацаандаа ямар ч гэмгүй 30000 Монгол хүний толгой залгисан, Монголчуудыг Монгол хэл яриандаа Хятад үг их хэрэглэдэг Хятадын эрлийзүүд болгож, хүүхэд багачуудийг нь хоол ундгүй цаг наргүй ажлуулж бүх мал хөрөнгийг дээрэмдэж аваад Оросын угжнаас 1988 онд гэнэт салгаж 1990 онд амаар нь шороо үмхүүлсэн.Монголчууд Ардчиллын буянаар /Е/ паспорттай, хувийн орон сууцтай, малтай, машинтай,газартай Монгол улс 1990 оноос өмнөхтэй харьцуулшгүй өнгөтэй өөдтэй, гял цал болж аврагдсан.Бидний хэдэн үеээрээ хамгийн ариун гэж итгэж хүрээлж байсан цуст алуурчин МАН түүний улаан хамгалагчдын идсэн уусан хулгай луйврыг зөвхөн АН сонгуульд ялж байж хэргийг нь хүлээлгэж шоронд нь оруулсан.УИХ-ын бие даагч гишүүд МАН-ынхнаас ялгаагүй, Монгол улсыг зөвхөн АН л өөд нь татна. ШҮХөдөлгөөн 88583399
отгон · 2015/08/06
эцэст нь чөлөөлөхөөр болсон юм биз дээ
Зочин · 2015/08/06
энэ ээлжит бус чуулганаар өөр ч юм хэлэлцэхгүй тарах биз дээ