“UBS” телевизийн хөтлөгч Анхбаярыг уншигч та "Хэцүү анги" олон ангит киноны ангийн даргын дүрээр илүүтэй сайн танина. Түүний төрсөн өдөр энэ сарын 4-нд тохиосон бөгөөд тэрбээр "Монгол үндэсний хувцасаараа гангарч, монгол хоолоор зочддоо дайлсан гэнэ шүү. 

"Миний бие энэ жилийн төрсөн өдрөө Монголжуу тэмдэглэхийг хичээж байгаа бөгөөд миний бие болон зочид маань үндэсний хувцсаараа гоёж, зоогийн ширээнд Монгол хоолнууд байх юм" хэмээсэн. Түүний төрсөн өдрийн гоёлыг Ариунаа Сүри урлаж өгчээ. Ирсэн зочдоосоо хамгийн сайхан үндэсний хувцастай зочин номицад дөрвөн үзэсгэлэнтэй бүсгүй тодорсон байна. Мөн энэ номинацийн тэргүүн байрыг тодруулан гарын бэлэг өгсөн тухайгаа дуулгалаа. 

 

Монгол ахуйгаараа төрсөн өдрөө нижгэр тэмдэглэсэн Анхбаяртаа уншигчдынхаа өмнөөс эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

 

О.Ариун