МАН-ын зургаан сайдыг “огцрууллаа”
2015/08/06
Одоогоос долоон сарын өмнө АН, МАН гэрээ байгуулан улмаар Шинэчлэлийн Засгийн газарт хамтран ажилласаарө нөөдрийг хүрсэн. Өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-аас Засгийн газрарт орж ажиллаж буй зургаан гишүүнийг чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барьсан. Уг асуудлыг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэж олонхийн дэмжлэг авсан. Улмаар асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж,
1. Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын;
2. Дуламсүрэнгийн Оюунхоролыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын;
3. Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын;
4. Дамдины Цогтбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын;
5. Намхайн Төмөрхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдын;
6. Содномын Чинзоригийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдын үүрэгт ажлаас огцруулахаар боллоо.
Тодруулбал Шадар сайд У.Хүрэлсүхийг 48 гишүүнээс 46 гишүүн зөвшөөрч 95.8 хувийн саналаар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролыг 44 гишүүнээс нь 38 зөвшөөрч 86.4 хувийн саналаар, Сангийн сайд Ж.Эрдэнэбатыг 46 гишүүнээс 45 гишүүн зөвшөөрч 98.7 хувийн саналаар, Д.Цогтбаатарыг 48 гишүүнээс 47 нь дэмжиж 97.9 хувийн саналаар, Зам тээврийн сайд Н.Төмөрхүүг 100 хувийн саналаар, С.Чинзоригийг 45 гишүүний 43 нь зөвшөөрч 95.6 хувийн саналаар тус тус огцруулахаар боллоо.
Одоогоор эзгүйрсэн сайдын суудалд хэн суух нь тодорхойгүй байна.
А.Баярмаа
Зочин · 2015/08/08
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/08
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/
Зочин · 2015/08/07
:like
ХҮН · 2015/08/07
АРД ТҮМЭН МИНЬ БАЙЛДЪЯ
МОНГОЛ ОРНОО ХАРИЙН ЭРЛИЙЗ НАРААС ЧӨЛӨӨЛЬЕ
ккк · 2015/08/07
энэ Хөдөлгөөн гэгч нөхөр мөн хуцаж байна аа. байгаа байдалд бодитоор ханд. чи эд нараас "мөнгө" "газар" "албан тушаал" горьдоо юу. битгий горьд
Зочин · 2015/08/07
АН сүйрүүлнэ. Сүйрүүлээд эхэлсэн байна. ард түмэн 4 хөллөж мөлхөж эхлээд байгаа сохрууд минь харахгүй байна уу
Зочин · 2015/08/07
Энгийн ард бидэнд олддоггүй газрыг албан тушаалаа ашиглан хэдэн га-гаар нь авч хэдэн арван хаус бариулж зарж баяжиж байгаа УИХ-ын бие даагч гишүүд болон 3 түмэн Монгол хүний толгой залгисан бузар алуурчин МАН түүний улаан хамгаалагчид Монгол улсыг хөгжүүлж чадахгүй гэдэгээ бараг 100-аад жил дангаараа засгийн эрх барихдаа харуулсан. Сонгуульд ялж анх дарга нарын идсэн,уусан,хулгай,луйврыг зоригтойгоор илрүүлж чадсан АН л Монгол улсыг өөд нь татна. ШҮ Хөдөлгөөн 88583399
ЗОЧИН · 2015/08/07
2016 ОНД АРД ТҮМЭН АН-Д ДҮНГЭЭ ТАВЬНА.
Зочин · 2015/08/06
heden hamsaataniig ni boliulaad ajilgyi bolgoson hediig ni butsaaj toriin alband ni tomilohod l boloo sh dee
ard · 2015/08/06
eostoi mgl- n ard tvmeneer togloj baina daa helehch vg akga daa dahiaad torin alban haagch ajilgvi boloh ni ee ee hoorhii dee