АН-ын дарга,  “Шонхор” фракцын дарга, УИХ-ын дарга З.Энхболд  өчигдөр  “хаан заан” тэр битгий хэл  үзэмжээрээ ханддаг дарангуйлагч болохоо батлан харууллаа.  Тодруулбал өчигдөр УИХ-ын чуулганаар МАН-аас засгийн газарт ажиллаж байсан сайд нарыг чөлөөлөх асуудалд үзэмжээрээ хандаж түүнийгээ таалагдахгүй байна хэмээн  дээрэнгүй хандсан юм.

 

 

Түүний энэ үйлдэл нь  Үндсэн хуулиар хүн бүрт олгогдсон  үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг бүдүүлэгээр зөрчиж байгаа хэрэг юм.  Мөн  

УИХ-ын гишүүний   ёс зүйн дүрмийн 2.1 болон 2.1.7-г зөрчиж байна.  Тодруулбал  УИХ-ын гишүүний   ёс зүйн дүрмийн

 2.1.Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд ёс зүйн хэм хэмжээг баримтална.

 2.1.7.ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх хэмээн заасан бөгөөд  үүнийг зөрчив.  

Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд З.Энхболд даргад  тааруулж ярих шаардлагатай болж байх шиг байна. Хэрвээ УИХ-ын дарга албан тушаалаа  “урвуулан ашиглаж” гишүүний амыг барих юм бол  УИХ-ын гишүүдэд цагаан хоолой өгчихье.  Тэгвэл хүн бүр үг хэлэх эрхээ дураараа эдлэг.  Нэгэнт эрхийг нь боож байгаа бол эрхээ эдлэх боломжийг гишүүд бүрдүүлэх учиртай.

Элдэв хор найруулж, бусдыг “ азаргалсаар  байгаад  ийм дээрэнгүй болсон  гэдгийг АН-ынхан  ярьдаг. Хамгийн сүүлийн тод жишээ бол Ерөнхий сайдыг Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тогтоолын төсөл өргөн барих хүртэл нь дарангуйлсан.  Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой атал зөвшилцөлгүйгээр уг асуудлыг  чигээр нь зүтгүүлсэн.  Харин энэ удаад  дээрэнгүй зан нь дарангуйлагч төрхөнд орж байгаагаа эсвэл орсон гэдгээ баталлаа.  

Ёс зүйтэй байж орчноо мэдэрч эрх мэдлээ урвуулан ашиглахгүй байхыг хүсье З.Энхболд дарга аа.

 

А.Баярмаа