Тууз хайчлах журам баталъя
2015/08/07
Хашаандаа шинэ амбаар барьж дуусмагцаа тууз хайчлах ёслол үйлдэж, банзан гитараа бариад гэрийнхэндээ дуу дуулж өглөө. За бараг л хошин шог - Монголын эдийн засгийг үүрч яваа Эрдэнэт үйлдвэр гэхэд л нээлтийн ёслолд нь хоёрхон хүн тууз хайчилж байж.
Гэтэл өдгөө бид цэцэрлэг, сургууль, эмнэлгийн тасаг гээд шинээр баригдсан л бол жижиг том хамаагүй гүйж очоод, хэдэн дарга нар тууз хайчилдаг эмгэгтэй нүүр тулж байх шиг байна. Өчигдөр Төв замыг нээж тууз хайчилсан нь хамгийн сүүлийн жишээ. Маасайтал инээсэн дарга нар гартаа цагаан бээлий углаж, охидуудаар хайч зөөлгүүлж аваад, хайчилсан туузаа өргөж камерийн өмнөөс инээх нь тууз хайчлах ёслолын ерөнхий дүр төрх. Сүүлийн үед улам боловсронгуй болоод, морин хуурын аялгуу, уртын дуу хөөмийчийн номер, элдэв хамтлагийн урлагийн гараагаар урын сангаа нэмсэн харагдана лээ. Өнгөрсөн онд гэхэд л 100 км замыг нээж, хоёр дарга хоёр удаа тууз хайчлах ёслол зохион байгуулсан тохиолдол гарч билээ. Хамгийн инээдтэй тохиолдол нь Төв номын сангийн автобусны буудлыг буулгаж шинээр бариад, түүнийгээ нээж тууз хайчлаад, хэд хэдэн хамтлаг ирж дуулж байсан нь санаанаас гардаггүй. Автобусны буудал барьсны төлөө дарга нар тууз хайчилж хамтлаг дуучдыг авчирж болоод байхад эгэл жирийн иргэд бид амбаараа барьж дуусаад тууз хайчилж яагаад болохгүй гэж. Ингэхэд ер нь тууз хайчлах хууль журам баталж болдоггүй л юм байх даа. Жишээлбэл, тууз хайчилж буй барилга байгууламж хичнээн хүнийг ажлын байртай болгох, хичнээн төгрөгийн зардлаар босч байгаа зэргээс шалтгаалж аль шатны дарга, хэдэн хүн тууз хайчлахыг тогтоож болмоор ч юм шиг санагдах юм...
Мэдээний эх сурвалж: time.mn
Зочин · 2015/08/07
:like