Өнгөрсөн хоногтнийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн  14, техникийн болон ахуйн холбогдолтой осол 5 нийт 19 удаагийн дуудлагаар гарч үүрэг гүйцэтгэсэн.

Объектын гал түймэр:   2015.08.06нд Баянзүрхдүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13 дугаар гудамжны 242/а иргэн С.Т-ийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт, 8 метр хашаа, 5 ханатай хураалттай гэр, 2х2 хэмжээтэй 2 ширхэг амбаар эд хогшлын хамт, 244 тоотын иргэн Б.Б-ийн 8х7 хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг унтраасан байна.  Мөн 2015.08.06нд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 4 дүгээр гудамжинд иргэн Н.Б-ы 37-13 УНЦ улсын дугаартай Nissan March загварын автомашин шатаж байсныг унтраалаа.

 

Сэрэмжлүүлэг: Нийслэлийн Аврах ангийн бүлгийн 5 албан хаагч, 1 автомашинтай, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2 албан хаагчийн хамт Гачууртын эцсээс Баянзүрхийн гүүр хүртэл завьтай усны эргүүл хийж голын эрэг дагуу амарч байсан 98 иргэнд усны ослоос урьдчилан сэргийлэх талаар ухуулга яриа хийж 30 санамж тарааж, 56 автомашиныг голоос холдуулах арга хэмжээ авсан байна.