ИЗНН, бие даагчдад суудал өгөхгүй: 6 сайдаа гишүүдээсээ томилно
2015/08/07
Өчигдөр АН МАН-ын 6 сайдыг огцрууллаа. Ингэхээр тэдний орны сайдуудыг хэрхэн томилох вэ, хэн байх вэ гэдэг асуудал анхаарал татаж байна.
Тэгвэл АН-ын гишүүд сайдуудыг зөвхөн дотроосоо буюу гишүүдээсээ л бүрдүүлнэ гэсэн байр суурьтай байна. Бүр ИЗНН, бие даагчдыг энэ суудал руу дөхүүлэх ч ёсгүй гэсэн шийдэл зүйл саарал ордонд яригджээ.
УИХ-д АН-ын 34 гишүүн, Шударга ёс эвслийн 11 гишүүн сууж байгаа. Тэгэхээр нийт 45-уулаа учраас АН өөрсдийгөө үнэмлэхүй олонд тооцож, хоёрхон суудалтай ИЗНН, гуравхан бие даагч мэтийн хүмүүст суудал өгөхгүй гэсэн шийдвэр гаргаад байна.
Тиймээс ИЗНН болон бие даагчид МАН-тай нийлж сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх таамаг харагдаж байгаа юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сайд нарыг гаднаас томилох нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Гэтэл АН дотроосоо томилно гээд байна. Тэгэхээр сайдуудыг давхар дээлтэй байлгах эсэх асуудлыг Ерөнхийлөгчтэй хэлэлцэхэд хүлээж авахгүй байх гэсэн хүлээлт өндөр байгаа юм. Тэгэхээр давхар дээлтэй сайд нарыг томилох асуудал сунжрах нь ойлгомжтой боллоо.
МАН-ыг Шийдлийн засгийн газраас хөөсөн асуудал сонгуулийн өмнөх улстөрийн хамгийн том үйл явдлуудын нэг болж, АН-ын нэр хүндийг ч шалан дээр өнхрүүлж эхэллээ.
Н.Алтанхуяг намын дарга байхдаа МАН-аас бусдыг засагтаа урьж байсан. Харин З.Энхболд зөвхөн өөрсдийгөө аваад бусад гурвыгаа жийж байна. Эндээс АН-ын дарга нарын хандлага, улс төрийн ноён нуруу хэнийх нь илүү болохыг харж болохоор байна.
АН хамтрагчаа хөөх шийдвэр гаргаж, тэдний оронд гишүүдээсээ сууна гэснээр арай л дэндүү улайрч байгаагаа батлаж байна. Засгийн газарт ганцхан Шударга ёс эвсэл л хамт байхад болно хэмээн үзэж буй нь АН-ын бусдад юмаа өгөхгүй, ганцхан өөрсдөө хувааж иднэ гэсэн занг ил гаргачихлаа.
Магадгүй 2016 онд МАН олонх болоод сайд нараа бүгдийг нь дотроосоо томилно гээд дайрчихвал АН хэлэх үггүй, үг дуугарах нүүргүй болохоо мэдэж байгаа болов уу?
Д.Идэр
www.24tsag.mn
Зочин · 2015/08/08
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/
Монгол өвгөн · 2015/08/07
АН-ын хүүхдүүд МАН-ынханыг болвол арай л гэнэн юм даа. "...Ханилж яваад нөхрөө..." гэдэгсэн. Үнэнч хамтрагч ИЗНН-ийг хаяж, ад шоо үзэж зовоогоод л байгаа харагдах юм. эцэст нь, "Ханилсныгаа зовоовол, Өөрөө л зовно доо..." хөөрхий.
Зочин · 2015/08/07
Teneg y. shig bolovsroltoi hurdtai chadvartai er hvn bhgvi bolson ym shig tuulai alaad angalzaj yvdag avgaig saidaar tomilj bulai boloh ni l dee
Зочин · 2015/08/07
Энгийн ард бидэнд олддоггүй газрыг албан тушаалаа ашиглан хэдэн га-гаар нь авч хэдэн арван хаус бариулж зарж баяжиж байгаа УИХ-ын бие даагч гишүүд болон 3 түмэн Монгол хүний толгой залгисан бузар алуурчин МАН түүний улаан хамгаалагчид Монгол улсыг хөгжүүлж чадахгүй гэдэгээ бараг 100-аад жил дангаараа засгийн эрх барихдаа харуулсан. Сонгуульд ялж анх дарга нарын идсэн,уусан,хулгай,луйврыг зоригтойгоор илрүүлж чадсан АН л Монгол улсыг өөд нь татна. ШҮ Хөдөлгөөн 88583399