Мөрөөдлийн театрын жүжигчин О.Дөлгөөн нь багадаа бусад охидын адилаар жүжигчин, загвар өмсөгч болохыг мөрөөддөг байжээ. Тэгвэл түүний энэ мөрөөдөл биелэлээ олсон бөгөөд тэрбээр “Хайрын эрэлд”, “Амьдралд тавтай морил” зэрэг хэд хэдэн кинонд гол болон туслах дүрүүдийг бүтээн олны танил болсон. Харин өдгөө бол түүнийг танихгүй хүн ховор. Заяаны ханьтайгаа учирч хөөрхөн хүү О.Ивээлт-Одыгоо өсгөн залуу хосууд аз жаргалтай амьдарч байгаа. Бяцхан хүүтэй гэлтгүй хөөрхөн жүжигчин бүсгүй маань уран бүтээлийн ажилдаа орсон. Тун удахгүй түүний тоглосон шинэ кинонууд ар араасаа нээлтээ хийнэ гэдгийг тэрбээр дуулгасан. Олон ангит киноноос өнөөг хүртэлх түүний төрх стиль, имиж хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхоё. 

 

Д.Ана