АНцавуудын “уймраа” улс төр
2015/08/07
АНцавууд монголын төрийг “самарч” дууслаа. Өчигдөрхөн сайхан хамтарч, эх орноо сайхан хөгжүүлье гээд гүйж явсан АН-ынхан МАН-ыг засгаасаа гаргачихав. Ийм “уймраа” улс төр хийвэл АН хэзээ ч өөдлөхгүй. Ядаж байхад дайран дээр давс гэгчээр МАН засаг барьж байх үед АН хамтрагч байхдаа ямар зан гаргаснаа бүр мартчихсан бололтой. Тэд засагт хамтарсныхаа маргаашнаас МАН-ыг зүгээр суулгаагүй. Товчхон хэдэн зүйлийг уншигч Танд нэхэн сануулъя.
Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболдыг огцруулах асуудлыг З.Энхболд, Н.Батбаяр, Д.Ганхуяг тэргүүтэй гишүүд хоёр удаа тавих гэж оролдсон. Уул уурхай, эрчим хүчний сайд Д.Зоригтыг гурван удаа огцруулах асуудал тавьсан. АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо /Т.Хасбаатар/ Сү.Батболдыг огцоруулъя гэж есөн удаа хэвлэлийн бага хурал хийсэн. Ж.Батзандан, О.Магнай тэргүүтэй хүмүүс С.Баяр, Сү.Батболдын хамтарсан Засгийн газруудыг огцруулах гэж удаа дараа жагсаал, цуглаан хийж байсан. Ерөнхий сайд Сү.Батболдын эсрэг Засгийн газрын гишүүн Х.Баттулга нь нийтлэл бичүүлж, нэвтрүүлэг хийлгэж засгийнхаа эсрэг ажиллаж байсан гэх мэт АН-ын “жудаггүй” улс төр ар араасаа хөвөрнө.
Харин ч МАН засагт хамтрах хугацаандаа зангараг харуулж нэг ч сайдыг огцоруулъя, Засгийн газрыг унагая гэж дуугарч байгаагүй. Энэ нь МАН-ын улс төрийн соёл хийгээд төлөвшлийг бэлхнээ илтгэнэ. Харин улс төрийн төлөвшил, соёлын үнэр ч байхгүй АН-ынхан хамтарснаа хөөж, ханилснаа нулимдаг л зантай улс.
Зочин · 2015/08/08
Энгийн ард бидэнд олддоггүй газрыг албан тушаалаа ашиглан хэдэн га-гаар нь авч хэдэн арван хаус бариулж зарж баяжиж байгаа УИХ-ын бие даагч гишүүд болон 3 түмэн Монгол хүний толгой залгисан бузар алуурчин МАН түүний улаан хамгаалагчид Монгол улсыг хөгжүүлж чадахгүй гэдэгээ бараг 100-аад жил дангаараа засгийн эрх барихдаа харуулсан. Сонгуульд ялж анх дарга нарын идсэн,уусан,хулгай,луйврыг зоригтойгоор илрүүлж чадсан АН л Монгол улсыг өөд нь татна. ШҮ Хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/08
МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том нам гэж бид боддог. Гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж, баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ. Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын
Зочин · 2015/08/07
Bugdiig n UIMARAA HUMUUS GEJ YAJ BOLOH BE?DEE Lab l end anhan shatanii uzleg -eer Zuragiin hamgiin ar tald baigaa hun (neriig n sain sanahgui baina) uimaraa bish mon ter foto zurag abz (magadgui uimaraa hun haij yabaa um biluu) baigaa hun uimaraa bish uimarz sandarsan umgui ajiaa hiij baina. deer n nemeed Sanjmaytab gui uimaraa hun ogt bish hamgiin sain eruul hun, Gantomor said uimaraa bish, Bayarsaihan gishuun uimaraa bish, deer n nemeed Amarjargal gishuun ogt uimaraa hun bish, deer n nemeed Amarjargal gishuunii zuun tald hajuud baigaa barilgiin yamnii biluu said baisan ter gishuun bas uimaraa hun ogt bish Emziin dugnelt garah oestoi, emnelegiin emz nariin zobloliin huralaas zobhon emz humuus yamar neg hunii eruul mendiin talaar dugneltiig shinjilgeenii dun deer n busad emz nartai hamt emz nariin zoblolgoonoor huralaar nariibzlan shiidej guruft oruulj mon tuslamj olgoh talaar shiidel gargah erhtei tiim nom duremtei. Emz bus hunii dugnelteer grufiin mongo olgohgui