Хүй долоон худагт машины зогсоолд ямар нэг зөвшөөрөл шаардахгүй
2015/08/07
Хүй 7 худагт болох Нийслэлийн “ДАНШИГ” наадмын үеэр Улсын баяр наадмын үеэр ашиглагдаж байсан тээврийн хэрэгслийн зогсоолд тээврийн хэрэгслийг байрлуулна. Ямар нэгэн зөвшөөрөл шаардахгүй болно.
Та бүхэн хууль, дүрмээ биелүүлж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүсээ байнга зүүж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, алхам тутамдаа анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.