Оюутан цэргүүд халагдлаа
2015/08/08
Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт 66 их, дээд сургуулийн 1000 гаруй оюутан хамрагдаж, долоон их, дээд сургууль дээр зургаан бүлгээр онолын мэргэжил сургалт явуулжээ.
Харин цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт өнгөрсөн зургадугаар сарын 15-наас эхэлсэн бол энэ сарын 12-нд Чингисийн талбайд тангараг өргөснөөр өндөрлөх юм байна. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Төв аймгийн Алтанбулаг сум дахь Сургалтын нэгдсэн төвд цэргийн мэргэжлийн бэлтгэлд гарсан "Оюутан цэрэг"-үүдээ эргэжээ.
“Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр Зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөц нэмэгдэж, улс орноо батлан хамгаалах иргэдийн бэлтгэл сайжирч, их дээд сургууль төгсөгчид Төрийн албанд ажиллах нөхцөл бүрдэнэ. Оюутан залуус их дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн тусгай бэлтгэл сургалтад хамрагдах замаар цэргийн жинхэнэ албыг биеэр хаах боломж бүрдэж байгаа юм.
“Оюутан цэрэг” хөтөлбөрт 2014 онд 418 оюутан хамруулан бэлтгэж, цэргийн тангараг өргүүлэн, буудагч-тасгийн дарга мэргэжлээр бэлтгэсэн байдаг. Энэ жилийн оюутан цэргүүд ч буудагч-тасгийн дарга баг мэргэжлээр бэлтгэгджээ.

Эх сурвалж: www.mminfo.mn