Дуучин  Р.Номин-Эрдэнэ гэр бүлтэй болж бүл нэмээд урлагийн тайзнаасаа хөндийрлөө гэж багагүй шуугиан дэгдсэн. Энэ тухай "Одоо болно оо, гэр бүл, бизнестээ үлдсэн цаг зав, хүч чадлаа зориулмаар юм” хэмээн тайлбарласан удаатай. Түүний хөөрхөн охин Жасмин их том болжээ.

 

 

Өдгөө хувийн бизнесээ эрхэлж яваа тэрбээ сайхан хувцасладаг, мэдрэмжтэй, тачаангуй эмэгтэй болсон гэж ойр дотных нь ярьдаг.  Мөн брэнд хувцасны дэлгүүр ажиллуулж Монголын сайхан бүсгүйчүүдийг хуйлруулдаг гэсэн дээ их дэгжин юм аа. Түүнийг цахим хуудастаа өөрийн зургаа нийтлэхээр хүмүүс "мөнхийн ус хаана зарж байна?" гэж асуудаг гэнэ. Харин тэрбээр хариуд нь "хайгаад л байгаа. Одоохондоо олоогүй л байна" хэмээн хошигнодог байна. 

О.Ариун