Монголын загварын ертөнцөд ирээдүй залгамж халаадаа өв тэгш үлгэр дуурайлал үзүүлж байгаа сайхан бүсгүйчүүд бий. Тэд бол топ Э.Сэлэнгэ, Топ О.Уянга, Топ Г.Хонгорзул нар. 

Загвар өмсөгч О.Уянгагийн хувьд бусад топуудаасаа боловсрол нэлээд өндөрт тооцогддог.  Тэрбээр "Miss Mongolia-2006" наадмын “Мисс модель” өргөмжлөлт, “Miss global city” тэмцээний гуравдугаар байрын шагналт, “Азийн супер модель-2009” тэмцээний дэд байрын шагналт, топ модель О.Уянга загварын ертөнцөд авьяас чадвараа таниулсан хөдөлмөрч бүсгүйчүүдийн нэг.

"Гоёл-2011" наадмын топ модель Э.Сэлэнгэ загварын тайзнаа 14 настайгаа эхлэн алхсан тэрбээр өнөөг хүртэл загвартаа үнэнч яваа. "Шилмэл загвар" агентлагт багшилж байсан ч саяхан өрх тусгаарласан. Өдгөө "Nine dots" агентлагийг тэргүүлэх болсон юм. Өнгөрсөн найман сард хайртай залуугаасаа гэрлэх санал авч сүйн бөгжөө солилцсон хосууд удахгүй аав, ээж болно.

16-хан настайдаа Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан мисс Г.Хонгорзул уншигч таны хэдийний танил. Тэд их дотно найзууд энэ тэндэхийн арга хэмжээн дээр байнга хамт явдаг гэлцдэг. Тэр бүү хэл нэг клубт бие бялдраа хөгжүүлдэг гэнэ лээ. 

Д.Ана