МУГЖ Т.Аруинаа "Уг нь бид ноён ч явсан, номхон ч явсан, юм үзэж нүд тайлсан, үндэс сууриа алдаагүй, хэл соёлоо хадгалж ирсэн дэлхийн буурал үндэстний нэг учраас аливаа зүйлд буурьтай, суурьтай хандаж үнэт зүйлсээ өөрсдөө тодорхойлмоор. Тэгээд ч номхон занг бид буруу үнэлж иржээ. Номхон гэдэг нь эрх ашгаа хөсөрдүүлж ноомой яв гэсэн үг биш, харин асуудлыг шийдэхдээ хүч хэрэглэхийг цээрлэх гэсэн утгатай бөгөөд хүн санаа бодлоо хүчээр түрэмгийлэлгүй, хамгаалж чадсан нөхцөлд л жинхэнэ зориг гарахаас, айсандаа болоод хүчээр нудрахыг зориг гэхгүй ээ. Учир нь сүргээрээ эвтэй, найртай амьдардаг амьтад номхон, харин догшин, хэрцгий, махчин амьтад ганцаар тэнүүчилдэг.

Монголчууд үүнийг аль эртнээс анзааран үр хүүхэддээ номыг нь сурахгүй ч, номхоныг нь сураарай гэж сургадаг байж. Ер нь догшин хүн бусдын төлөө юу хийхийн бэ? Бидний энэ нийгэмд хэмжээлшгүй их эрх дархтай, сагсуу, өрөөлийг үгүйсгэсэн, өөрийгөө дөвийлгөсөн араатнаас дор хүмүүс дүүрч байгааг хараад НОМЫГ НЬ СУРАХГҮЙ Ч НОМХНЫГ НЬ СУРААРАЙ гэж хүснэм" хэмээв. 

 

О.Ариун