Залуу хүн гэж хэнийг хэлдэг вэ. Тэд ямар хэмжээний цалин авдаг бол. Тэд үнэхээр өөрийн эзэмшсэн мэргэжил, ур чадварын дагуу цалингаа авч чадаж байгаа юу гэвэл тохирох хариулт төдийлэн тодорхой бус. НҮБ-ын тодорхойлсноор; Хүүхэд наснаас анхны ажилд орох хүртэлх хугацааг Залуу үе; гэж үздэг аж. Сүүлийн жилүүдэд их дээд сургуульд суралцаж, диплом гардан авагчдын тоо ихэсч байгаа ч залуусын ажилгүйдэл нэмэгдэж байгаа. Үүнээс үүдэн залуу үе гэх тодорхойлолтод багтах насны хэмжээг өндөрсгөж байгаа. Тэгвэл Монгол Улсын залуусын хувьд тулгамдаж буй 10 асуудал юу болох,  цаашлаад түүний шийдэл нь юу байж болохыг доорх жагсаалтаас үзнэ үү. Үүний зэрэгцээ доорх графикаас их дээд сургуулийн дипломтай залуусын ажил мэргэжлийн байдал ямар байгааг харж болох юм.

 

10 асуудал: 

Ажил олгогчдын зүгээс  шинээр ажилтан авахдаа ажлын туршлага шаарддаг

Залуус нэг мэргэжлийг хавтгайран сонгодог. Үр дүнд нь хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний илүүдэл үүссэн байна. Тухайлбал, хуульч, сэтгүүлч гэх мэт

Цагийн ажлын байрны хүрэлцээ муу

Ажлын байрны шаталсан тогтолцоо байхгүй

Цалингийн шаталсан тогтолцоо байхгүй

Туршилтын хугацаа нэрийдлээр залуусын хөдөлмөрий; мөлжих

Оюутан залууст бэлэн мөнгө өгч байгаатай холбоотой хөдөлмөрлөх, ажлын дадлага туршлага олж авах хүсэл эрмэлзэл буурч бэлэнчлэх сэтгэлгээ түгээмэлжсэн.

Залуус хөдөлмөрийн харилцаанд орох явцдаа өөрийн эрх үүрэг, Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжийг мэддэггүй

Ажил хайгчдын хувийн бэлтгэл, хувь хүний хөгжил дутмаг 

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл муу

 

10 шийдэл

Оюутнуудыг суралцаж байх хугацаанд нь мэргэжлээр нь дадлага хийлгэж төгсгөөд үргэлжлүүлэн ажилд авдаг тогтолцоо бүрдүүлэх

Эзэмших мэргэжил рүү нь багаас нь чиглүүлж зөв сонголт хийхэд туслах, нэгэнт сонгосон мэргэжлээр нь ажил олдохгүй байгаа хүмүүсийг нарийн мэргэжил эзэмшүүлэх, эрэллттэй байгаа ажлын байруудад сургаж оруулах

Үндэсний бизнесийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан залуусын  хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хороо буюу холбогдох бүтэц байгуулж ажиллах

Төрөөс дэмжих замаар цагийн ажлын байрыг нэмэгдүүлэх /Нийгмийн даатгал, татварын хөнгөлөлт үзүүлэх, цалингийн тодорхой хувийг эргүүлэн олгох г.м

Цагийн ажлын тухай хууль гаргаж цагийн ажлын хөлс, урамшуулал, ажил олгогчдыг дэмжих

Туршилтын хугацааг хуульчилж цалинжуулах

Оюутнуудын өгч буй 70 мянган төгрөгийг зогсоох

Хөдөлмөрийн тухай хууль, ажил хайгч, ажилтны эрх үүргийн талаар ойлгомжтой зурагт хуудас, нэвтрүүлэг, нийтлэл бэлтгэн гаргах

Төрөөс баримтлах залуусын хөдөлмөр эрхлэлтийн бодлогын баримт бичгийг боловсруулан батлуулж урт хугацаанд залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх.

Суурь боловсролын түвшинд мэргэжил сонголтын талаар хичээл оруулах, бакалаврын түвшний боловсрол  хувь хүний хөгжил, ажил хайгчдын чадавхижуулах сонгон суралцах хичээл оруулах.

 

 

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn