Залхуу, өөртөө итгэлгүйгээр мөрөөдлөө хэзээ ч биелүүлж чадахгүй.
Напелеон Хилл

Мөрөөдөл бол зорилго болоогүй хүсэл юм. Хүн бүхэн хүсэж мөрөөддөг. Хүн бүрийн сэтгэлийн угт хүсэл мөрөөдөл, түүндээ хүрэх хүч чадах, хүсэл тэмүүлэл бий. Бид бүхэн үнэхээр хийх гэж хүссэн зүйлээ л мөрөөддөг. Энэхүү хүсэл мөрөөдлөөс амьдралын зорилго нь ундран гарч ирдэг.Гэвч их цөөн хүн хүсэл мөрөөдлөө биелүүлдэг. Яагаад гэвэл ихэнхи хүмүүсийн хувьд мөрөөдөл, бодит байдал хоёр нь дэндүү зөрүүтэй байдаг. Үүнийг хүний амьдралын сонгодог зөрчил гэдэг аж.

Мөрөөдөл бол таныг аз жаргалтай болгох түлхүүр юм. Мөрөөдөл өөртөө итгэх итгэлийн түвшинг бий болгож, өөрийхөө тухай төсөөлөн бодох төсөөллийг сайжруулна. Манан будан дунд хөвөлзөж яваа өөрсдийнхөө балар бүдэг мөрөөдлийг агаараас салгаж аваад түүнийгээ цаасан дээр буулгаж тодорхой бодитой болгох нь чухал. Ер нь хамгийн гол нь хүсэж мөрөөдсөн зүйлээ зорилго болгон тодорхойлж тэр зорилгодоо хүрэхийн тулд ажиллахаар шийдсэн үед таны эр хүч дахин өснө.

 

Эртний Римийн эзэн хаан, агуу их сэтгэгч Марк Аврелийн “Агуу ихийг мөрөөд. Зөвхөн хүчиндээ итгэсэн агуу их мөрөөдөл л хүмүүсийн сэтгэлийг, оюун санааг хөдөлгөж чадна” гэжээ.

Тодорхой хугацаа, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан хүсэл мөрөөдөл бол таны зорилго. Зорилгоо тод томруун зураглал бий болгон дүрсэлж чадсанаар л амьралдаа томоохон өөрчлөлтүүдийг авчирдаг. Мөрөөдлийн үндэс нь өөрчлөлт, шинэчлэлт юм. Өөрчлөлт шинэчлэлт хийхийн тулд мөрөөддөг. Мөрөөдөх нь өөрчлөл хийх эхлэлийн цэг. Өөрчлөлтгүйгээр урагшилна гэж байхгүй. Өөрчлөлтөөс айгсад мөрөөдөхөөс ч айдаг. Өөрчлөлт, шинэчлэлтийг хүссэн тийм мөрөөдөл биелдэг. Тийм мөрөөдлийг бүтээлч мөрөөдөл гэнэ.

 

“Хүн мөрөөдөхөө зогсоход амьдрал нь ч бас зогсдог” гэж Лютер Кинг хэлсэн байна.

Нүдэнд харагдтал мөрөөдвөл бодит болно. Жишээ нь: Нэгэн сохор хөгжимчин хөгжмийн 1000 утас тасалвал хөгжим дотроосоо хараа оруулдаг шидэт тарнитай цаас олно гэж итгэдэг байж. Тэр бас нэг сохор шавьтай. Тэд хоёулаа 1000 утас тасартал хөгжимдөөд нарны гэрлийг харах тухай мөрөөднө. Багш нь нас  дээр гарсан хойноо 1000 дахь утсаа тасалж амжжээ. Тэгээд хөгжим доторх цаасаа гаргаж ирээд хүн гуйлгаад уншуулах гэтэл нөгөө цаас нь хов хоосон байжээ. Сэтгэлийн хүнд цохилтонд орсон багш нь тэр дороо бие нь муудаж нас барахынхаа өмнө шавьдаа 1000 биш 10000 утас таслаарай гэж захьжээ.

“Амьдралыг утга учиртай болгодог зүйл бол мөрөөдөл, тэмүүлэл юм” гэж Людвиг Ван Бетховен хэлжээ. Мөрөөдөл нь итгэлээр биеждэг. Өөртөө итгэлтэй байж мөрөөдлөө биелүүлдэг. Мөрөөдөл бол зорилго, харин итгэл бол хүссэндээ хүрэх түлш юм. “Би мөрөөдлөө биелүүлж чадна” гэдэгтээ итгэсэн үед мөрөөдөл биелдэг. Ихэнх хүмүүс итгэлийн хүч чадлыг ойшоодоггүй. Амжилтын үндэс нь амжилтад хүрэх итгэл, тэмүүлэл байдаг.

 

Эх сурвалж: http://www.business-sanaa.mn/