Оюутан цэргүүд тангарагаа өргөлөө
2015/08/12
"Оюутан цэрэг-2015" хөтөлбөрт хамрагдсан 985 оюутан цэрэг Чингисийн талбайд тангараг өргөв. Оюутан цэргүүдийн тангараг өргөх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол Соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар оролцов.
Оюутан цэргүүд өнгөрөгч зургадугаар сарын 15-нд цэргийн албанд мордож байсан. Тус хөтөлбөрт их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнууд хамрагдсан бөгөөд Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлжээ.
Зочин · 2015/08/12
100 ЖИЛИЙН туршлагатай гээд байгаа МАН дээрх хугацаандаа ямар ч гэмгүй 30000 Монгол хүний толгой залгисан, Монголчуудыг Монгол хэл яриандаа Хятад үг их хэрэглэдэг Хятадын эрлийзүүд болгож, хүүхэд багачуудийг нь хоол ундгүй цаг наргүй ажлуулж бүх мал хөрөнгийг дээрэмдэж аваад Оросын угжнаас 1988 онд гэнэт салгаж 1990 онд амаар нь шороо үмхүүлсэн.Монголчууд Ардчиллын буянаар /Е/ паспорттай, хувийн орон сууцтай, малтай, машинтай,газартай Монгол улс 1990 оноос өмнөхтэй харьцуулшгүй өнгөтэй өөдтэй, гял цал болж аврагдсан.Бидний хэдэн үеээрээ хамгийн ариун гэж итгэж хүрээлж байсан цуст алуурчин МАН түүний улаан хамгалагчдын идсэн уусан хулгай луйврыг зөвхөн АН сонгуульд ялж байж хэргийг нь хүлээлгэж шоронд нь оруулсан.УИХ-ын бие даагч гишүүд МАН-ынхнаас ялгаагүй, Монгол улсыг зөвхөн АН л өөд нь татна. ШҮХөдөлгөөн 88583399