Буриад ардын жүжигчин, дуучин Б.Амархүүгийн хайрын эзэн Азийн супер модель, мисс О.Ариунзул амаржсан талаар дуулгасан. 

Анх “MCS” компанийн “Хүслийн ундаа”- ны сурталчилгаанд тоглож олонд танигдсан гэдэг.  Түүний амжилтын гараа 2007 оноос эхэлж, Аймгийн “Үнсгэлжин” тэмцээний “Өсөх ирээдүйтэй шилдэг загвар өмсөгч”-өөр шалгарч байсан.

Мөн Дэлхийд чансаагаараа гуравт бичигддэг “Азийн супер модель” тэмцээнд амжилттай оролцох болсон нь багаар ажиллахын гайхамшгийг үзүүлж чадсантай бүрэн холбоотой аж.  “Азийн топ модель” хэмээх хүндтэй шагналыг хүртээд ирсэн загвар өмсөгчдийн нэг. Түүнчлэн ОХУ-д болсон “Miss Russia International- 2013” тэмцээнд загвар өмсөгч О.Ариунзул эх орноо төлөөлөн оролцож, тэргүүн байрын титмийг зүүсэн. Түүнчлэн “Олны таашаал хүртсэн мисс” өргөмжлөлийн эзэн болсон. 

Сүүлийн үед одууд олны нүднээс нуугдаж байгаад ээж болдог заншилтай болоод байгаа билээ. Тэгвэл тэрбээр ч энэ замналаар ээж болсон юм. Түүнийг хөл хүнд мөн, биш гэж шар хэвлэлүүд бичиж дуусаагүй байтал төрж нуган үрээ өлгийдсөн. Тэгвэл төрөөд удаагүй байгаа О.Ариунзул "Байгаа бүх зүйлдээ баярлаж хажууд байгаа тэр сайхан үнэт агшин бүрийнхээ аз жаргалыг мэдэрч, ирээдүйн зорилгынхоо төлөө тэмцэх... Бэрхшээл болгоны цаана том амжилт бий шүү" хэмээж төрснийхөө дараах төрхийг олонд ийнхүү сонирхууллаа. Эмэгтэй хүн ээж болохоороо намбалаг төрхтэй болдог. Тэр ч бас тун намбалаг болжээ.

 

О.Ариун