Сэрэмжлүүлэг: Түймрийн улмаас хоёр хүн түлэгджээ
2015/08/12
Өчигдөр нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 8, техникийн болон ахуйн холбогдолтой осол 1 нийт 9 удаагийн дуудлагаар Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид гарч үүрэг гүйцэтгэсэн.
2015.08.11нд Баянгол дүүргийн 28 дугаар хороо, Горькийн 25 дугаар гудамжны 1024 тоотод иргэн Батзаяагийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймрийн улмаас иргэн Б /29 настай, эрэгтэй/ нүүрний хэсэг, гарын савруу, иргэн Б /29 настай, эмэгтэй / нүүр, гар, хөл, хэвлийн хэсэг түлэгдсэн байсныг ЯТТТ-ийн эмч Наранмандахад хүлээлгэн өгчээ.
Зочин · 2015/08/13
хэзээнээс түймэр гэрт гардаг болчвооо