Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг улсад 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр АТГ-т шалгаж байгаа. Тодруулбал, түүнийг “Шинэчлэлийн Засгийн газар”-аас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэмээн АТГ-аас мэдэгдэж байсан юм. Түүний хэргийг АТГ-аас прокурорын байгууллагад шилжүүлж, прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байсан билээ. Шүүх хурал энэ сарын 17-нд болох хэдий ч Л.Гансүх нарт холбогдох хэрэг Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байгаа юм байна. Ингэснээр Л.Гансүх нарт холбогдох 13 тэрбум төгрөгийн хэрэг хэрэгсэхгүй болж, Л.Гансүх эрх чөлөөт иргэн болох аж.

 

Харин Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийн хувьд "Л.Гансүх Өршөөлийн хуульд хамрагдахгүй цагаадна" гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Д.Ундрах /24tsag.mn/