Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа эрүүгийн бүх хэрэг Өршөөлийн хуульд хамрагдана
2015/08/13
Улсын Их Хурлын 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хаалттай дэгээр хэлэлцэж баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст харьяалан шалгагдаж байгаа эрүүгийн бүх хэрэг өршөөлд хамрагдахаар байна.
Өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдлыг тусгахдаа Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл /Хээл хахууль авах/, 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэг /Хээл хахууль зуучлах/-т заасан гэмт хэргийг оруулсан байсан юм. Гэвч хууль батлагдах үед дээрх 2 төрлийн гэмт хэргийг өршөөлд хамааруулахаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд Авлигатай тэмцэх газрын харьяалан шалгадаг авлига, албан тушаалын 10 төрлийн гэмт хэрэг бүгд хамрагдахаар болов.
Хууль батлагдсаны дараах нөхцөл байдлаар Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа эрүүгийн 55, шинээр эрүүгийн хэрэг үүсгэсэн 7, түдгэлзүүлсэн 23, яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлэн прокурор, шүүхийн шатанд хянан хэлэлцэгдэж байгаа 35, нийт эрүүгийн 120 хэрэг өршөөлд хамрагдах боломжтой байна.
зочин · 2015/08/14
Ингэх л юм бол АТГ-ыг татан ыуулгах нь дээр юм биш үү
Батхүү · 2015/08/13
ИХ-ын сонгуульд АН - МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил хийж чадахгүй
tsetseg · 2015/08/13
mundag hulitai enerengui uls turchtei zabaan bantan iddeg humustei saihan oron shuu haha eleg hushluu
erkà · 2015/08/13
Saihan ch ym uu?herwg hiicheel urshuugduul huuli guuli bolson ym bishu shalgagdaj bhdaal urshuugduul