Гоёл наадмаас төрсөн топууд төдийлөн олноос таатай нэртэй байдаггүй. Харин Х.Бадамгэрэл топ болсон жил элдэв шар мэдээлэл цацагдаагүй бөгөөд түүнийг Мянгаагаас хамгаалах хэрэгтэй гэж байсан удаатай. Олны таашаалд дуу нэгтэйгээр таалагдсан тэрбээр "улаан малгайгаа хайж байгаа" гэнэ шүү.

"За найзууд, шавь нар, хамтран ажилладаг хүмүүсээсээ асуугаадхая. Энэ улаан дээлний энэ улаан өндөр малгайгаа би нэг найз юмуу хэн нэгэндээ өгсөн бололтой. Энэ малгайгаа өчнөөн хайгаад олдоггүй ээ. Нэг хүн хэрэг болоод.гэхэд нь туслах санаатай өгсөн санагдаад тэр хүн маань эргэж өгөхөө мартсан эсвэл энэ малгайг сүүлийн 5 сарын.дотор ямар нэг арга хэмжээ хувцас нь дээр өмссөн байгааг харсан хүн байвал хэлж өгч тус болоорой. Бас мартаад хадгалчихсан хүн байж ч магад. яааралтай эргүүлж өгнө үү" гэлээ.

 О.Ариун