Найман жилийн өмнө Казахстаны кино урлагт үзэгчдийг байлдан дагуулж, ашиг орлогоор тэргүүлсэн  Рэкетир уран сайхны киног та бүхэн үзсэн биз ээ. Тэгвэл уг бүтээлийн хоёрдугаар анги тун удахгүй  Монголын үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тэгвэл энэхүү киноны дууг Реппэр GEE, Real Desant нар хамтран дуулжээ. 

Клипийг "Хас медиа" энтертайментэд бүтээж бөгөөд удахгүй цацагдах гэнэ. 

Дашрамд дуулгахад, Монголынхоо кино урлагийг гадны зах зээл дээр гаргах зорилготойгоор "Тэнгэрийн Модун" ТББ, "BRAT брэнд", "Хас медиа" энтертаймент хамтран ажиллаж байгаа аж. Тус байгууллагууд цаашдаа  Казахстан, Монгол жүжигчдийг хамтран ажиллах гарцыг нээх юм байна.

"Рэкетир   2" киноны трэйлэр.