Олны танил хүмүүс тэр дундаа загварын сайхан бүсгүйчүүдийг тойрсон хэл ам дуусдаггүй. Энэ жишиг Азийн топ модель “Catwalk” хамтлагийн дуучин Т.Туяагмааг ч тойроогүй юм.

Сүүлийн өдрүүдэд түүний хувийн амьдралын талаарх мэдээлэл  цахим сайтуудаар хэсэгтээ л бичигдэж олны анхаарлыг татах болсон.

 Түүнийг хүүхэд байхаасаа үерхсэн найз залуугаасаа нэг л өдөр хоёр тийшээ болж “Морьт хангай” группын захирал Ц.Эрдэнэтэй “учир ургуулсан” хэмээн бичиж байсан юм. Харин энэ мэдээлэлд топ модель хариу няцаалт хийжээ.

 Тэрбээр хэлэхдээ: “Үнэнийг хэлэхэд тэр хүнийг огт танихгүй. Урьд өмнө уулзаж байгаагүй хэмээн дурьдаад энэ мэдээлэлд маш их гайхсан” хэмээн нэмж хэлжээ.  Ямартаа ч топ Т.Туяамаа “Морьт хангай”-н захиралтай холбоотой гэх мэдээллийг ийнхүү үгүйсгэлээ.  

Б.Хорол