Монголын Тува Оюутан, Залуучуудын “Улуг-Одаг” холбоо, Монголын Залуучуудын холбоотой хамтран, ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын их дээд сургуулиудад оюутан залуусыг тэтгэлгээр суралцуулах, хоёр орны бизнесмен залуусын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллахаар болж, санамж бичиг байгууллаа.

 
 
 

 

 
Гол зорилго нь оюутан залуусын боловсролыг дэмжиж, Монгол болон Тува улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамруулахаас гадна тус хоёр улсын уламжлалт ахан дүүсийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлж, сурталчлан таниулах, бодлого зохион байгуулалтаар нэгдэх зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаар болсон байна. Мөн залуучуудын манлайллыг хөгжүүлэх чиглэлд олон талт үйл ажиллагааг цаашид зохион байгуулах юм байна.