Ирэх сарын 1-нээс эхлэн жолооч бүр зөрчлийн оноотой болно
2015/08/28
Жолоочийн зөрчлийн оноо гэж юу вэ? Та энэ тухай дуулж, мэдсэн үү? Хэрвээ хараахан мэдэж амжаагүй, бас учрыг нь сайн ойлгож амжаагүй байвал бид танд тодорхой мэдээллийг хүргэе.
Есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын тухай хуульд шинэ заалтууд нэмэгдэж орсны нэг нь Жолоочийн зөрчлийн оноо юм. Жолоочийн зөрчлийн оноо нь 100 оноо байх бөгөөд таныг Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын тухай хууль зөрчих бүрт тодорхой заасан хэмжээгээр онооноос тань хасагдсаар хэрвээ дуусчихвал та жолоо барих эрхгүй болж бүх зүйлийг дахин эхлэх учиртай. Өөрөөр хэлбэл зөрчил гаргаад явж чаддаггүй, жолоо барьж чаддаггүй таныг дахин жолооны сургалтад суулгаж дахин шалгалт авч үнэмлэхийг шинээр олгоно гэсэн үг юм.
Энэхүү хариуцлагын систем нь дэлхийн олон оронд байдаг бөгөөд харин манай улсад иргэд өнөөг хүртэл дагаж мөрдөж үзээгүй байдаг. Ердөө замын хөдөлгөөний зөрчил гаргалаа гэхэд жолооч нар торгууль төлөөд л яваад байдаг. Хэд л бол хэд торгуулдаг. Эрхээ хасуулдаг, хугацаа нь болмогц дахин жолоогоо бариад зарим нэг нь зөрчлөө гаргаад явдаг.
Харин зөрчлийн оноог бий болгосноор торгуулахаас гадна давхар хариуцлагын систем үүсгэж зөрчлийн тоог багасгах зорилготой. Учир нь зөрчил гэдэг маань цаанаа зам тээврийн осол гарах үндэс болдог. Үүнийг л таслан зогсоох зорилготой.
Ирэх сарын 1-нээс хэрэгжих Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын тухай шинэ хуулинд энэ тухай тодорхой зааж өгчээ. Өөрөөр хэлбэл, жолооч бүр биет бус 100 оноотой болно гэсэн үг. Ингээд зам тээврийн ямарваа нэгэн зөрчил гаргах үед 100 онооноос нь гаргасан зөрчлөөс хамаарч 10-50 оноо хасагдаад явна.
Тухайлбал Зам тээврийн осол дээр шууд 50 оноо хасагдана.
- Тухайн тээврийн хэрэгсэлд тохирох ангиллын үнэмлэхээ биедээ авч яваагүй бол 20 оноо,
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэн тохиолдолд 10 оноо,
- Мансуурах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн хүнд жолоо шилжүүлбэл 20 оноо,
- Тээврийн хэрэгслийн тусгай дуут дохио, гэрэл ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн бол 30 оноо,
- Замын цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд 10 оноо тус тус хасах гэх мэтээроноо хасах ба тухайн зөрчил гаргах бүрт хуулийн дагуу ногдох торгуулийг давхар тавьж явна. Дуусгавар болох юм бол жолооны эрхгүй болж, дахин жолооны шалгалт өгнө.
Зөрчлийн оноонд хугацаа гэж байхгүй. Зөрчил гаргаад байвал мэдээж дуусна, гаргахгүй бол 100 оноо хэвээрээ байна. Зөрчил гаргаад түүнээс хойш нэг жилийн хугацаанд дахин хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиа зөрчихгүй явж чадвал хамгийн сүүлд хасуулсан зөрчлийн оноог нь буцаан шилжүүлэх урамшуулал ч бас багтжээ.
Мөн жолооч бүхэн өөрсдийн зөрчлийн оноогоо хянах боломжтой. Торгууль.мн рүү ороод торгуулиа хардаг шиг зөрчлийн оноогоо хянаад байх боломжийг гаргаж өгнө. Тухайлбал, тусгай дугаарт мессеж илгээх, ухаалаг утсандаа апп суулгах гэх мэт боломжийг хуулийн дагуу бүрдүүлэх юм байна.
Зочин · 2015/11/15
Энэ зөв. Хуучин талон гэж байсантай адилхан юм байна. 3 цоолоход л шууд эрхийг хасчихдаг байна.
Ингэвэл сагсуу жолооч нар байхгүй болоод амар л болох юм байна.
Зочин · 2015/08/29
Zailsan lalruud mashin barih ch tuwugtui bolood bn da ed boli boli
Зочин · 2015/08/28
ер нь яааах гээд байгаа улс вэ??? ямар нэг замаар мөнгө олох хогын арга байнадаа нээрээ. цагдаа нар ч даам гарна биз... цагдаагийн өөдөөс биеэ өмөөрч олигтой дуугарч болохгүй юм байна над шиг хүн бол.
iop · 2015/08/28
zamiin nuhtsul n tui mai mal chn gdg
Зочин · 2015/08/28
buh huuli nertei luiwriin durem olon ulsiin jishigt hurlee hg yum tgsn zamiin nuhtsul n olon uls iiin nuhtsuld yagaad ch bhgui. t
ДОН · 2015/08/28
1-рт: Чанаргүй сургалттай жолооны сургалтын төвүүдийн санхүүжилтыг босгодог иргэн цөөрсөн, 2-рт: энэ сургалтын төвийн ард нь замын цагдаагийн томчууд байдаг гэдэг арга нь зөв юм нэг нэгийгээ ингэж дэмжихээс яахав Уг нь энэ оноог аль 1980 - иад онд л баруунд мөрдөж байсан дахин сургах гэдэг нь шууд сургалтын төвүүдийг санхүүгийн хувьд дэмжсэн бодлого байна шүү... Эргэж харах цаг нэгэнт өнгөрсөн ...
Зочин · 2015/08/28
Bolj bna manaihan johon ch gesen yum oilgoh baih usa d bol 3 onootoi hasuulbal ajilgyi ajilgyi bol ..... Manaihan shyymjleh yarihdaa l sain tegeel buh yum jijig jijgeer humigdajj baij l uurchlugdnu gedgee oilgohgyi l bgam da
Зочин · 2015/08/28
Замынхаа тэмдэг тэмдэглэгээг сайжруулчихаад ийм юмаа ярилдаа Улсын төсөв доройтож,ядарсан ард түмнээсээ төсөвжих санаатай.
Зочин · 2015/08/28
Bid yamar computer togloom togloj bgayu.. tsagdaa nar ni ene deer duruuluud daramtalj ehlene dee. Zamiin tsagdaagiihan hunii erhend arai haldaj bna