Л.Гансүх нарыг хорив: Шүүх хурал хойшлогдон ирэх долоо хоногт товлогдлоо
2015/09/02
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн шүүх хурал нээлттэй эхэлсэн ч тун удалгүй завсарлага авсан.
Гэрч дутуу учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг Л.Гансүхийн өмгөөлөгчдийн зүгээс тавьснаар хурал түр завсарласан юм. Хэсэг хугацааны дараа шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хурлыг 9 сарын 10-ны өдөр 10 цагаас эхлүүлэхээр товлолоо.
Шүүх хурал хойшлогдсоныг зарласны дараа Л.Гансүх болон энэ хэрэгт холбогдон буруутгагдаж буй хүмүүсийг хорихоор авч явлаа. Шүүх хурал болтол тэднийг суллахгүй байхаар шийдсэн байна.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэд хоногийн өмнө зөвлөхийнхөө шүүх хуралд гэрчээр оролцохоо мэдэгдсэн. Тэрээр хэлсэн амандаа хүрч өнөөдөр шүүх танхимд гэрчээр ирсэн юм. Нийгмийн сүлжээгээр засгийн газрын экс тэргүүнийг өөрийн хүнээ хамгаалдаг, амласандаа хүрдэг хүн байна гэх яриа өрнөж байна.
Харин хэн болох нь тодорхойгүй байгаа нөгөө гэрч шүүх хуралд ирээгүй тул ийнхүү хойшлогдоход хүрлээ.
Уг шүүх хурал нээлттэй болсон юм. Тодруулбал, Л.Гансүхийн өмгөөлөгч өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, өөрийн үйлчлүүлэгчээ буруугүй гэдгийг мэдэгдэн шүүх хурлыг олон нийтэд нээлттэй, телевизээр шууд дамжуулан явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг шүүх зөвлөл хүлээн зөвшөөрсөн.
Л.Гансүхийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар томилогдон ажиллаж байхдаа төрийн мөнгийг хувьдаа завшсан гэх хэрэгт буруутгаж байгаа юм.
Д.Ундрах
http://www.24tsag.mn
Зочин · 2015/09/02
М.А.Н ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН НЬ БАГАДААД 3 САЯ ХҮНИЙГ СҮЙРҮҮЛЭХ ГЭЖ ТАВАН ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД, ОЮУ ТОЛГОЙГ ГАДНЫ ЛУЙВАРЧИНД ЗАРЖ МӨНГИЙГ АВААД БУРУУГ НЬ БАЯРЦОТРУУ ЧИХЭЖ ГЭМГҮЙ ЦАРАЙЛААД ХААНА Ч БАЙГАА МЭДЭГДЭХГҮЙ ГАДААДРУУ ГАР Ч ЗУГТААСАНЫГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ? ТЭГЭЭД ЗОГСОХГҮЙ ӨӨРСДӨӨ АРД ТҮМНИЙГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛЧИХЭЭД АРД ТҮМЭНДЭЭ ХАЙРТАЙ НАМ БОЛЖ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙНА, ӨРӨНД БАРИГДЛАА А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ МУУ БАЙНА ГЭЖ ХУДЛАА ГОНГИНОЖ БАЙНА. М.А.Н ТАВАН ТОЛГОЙГ ХУЖААГИЙН ЛОМБАРДАНД ТАВИАГҮЙ БОЛ ИНГЭТЛЭЭ ӨРӨНД ОРЖ ХЭЦҮҮДЭХГҮЙ Л БАЙСАН .А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАДААДААС МӨНГӨ БОСГОЖ ЧАДААГҮЙ БОЛ БИДНИЙ АМЬДРАЛ БҮР ХЭЦҮҮДЭХ БАЙСАН. БИД ХАРИН ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ БАЯРЛАХ ЁСТОЙ. ТЭГЭХЭЭР ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ НЬ А.Н-ЫНХАН БИШ ЭХ ОРОНДОО ИРЭХ НҮҮРГҮЙ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ГАДАГШАА ГАРЧ ЗУГТААСАНААРАА М.А.Н-ЫНХАН БОЛЖ ТААРНА БИЗ ДЭЭ. А.Н Л УЛС ОРНЫГӨӨД НЬ ТАТНА. 88583399 Ш.Ү.Х
Зочин · 2015/09/02
Shuuhiig neelttei uzmeer bna shuuh shudraga esehiig harmaar bna
Сүхбаатар · 2015/09/02
Үнэндээ Х.Алтанхуягийн ойр байсан хүмүүс үргэлж мөнгөний хэрэг хийдэг шүү дээ. ЯАГААД ГЭВЭЛ, АЛТАНХУЯГ ямагт өөрийн гарын хүмүүсээ мөнгөтэй ажилд тавьж мөнгө зувчуулдаг. Үүнийг Монголын улс төрийг гадарладаг бүх хүн мэднэ. Алтанхуяг ойрын бүх хүмүүсээрээ мөнгө гулгуулдаг нь намынх найз "Цэвэр агаар" сангийн Хүрэлсүх (одоо шоронд буй), хүргэн Дэнзэн, намын хуйвалдагч-найз энэ Гансүх (нүүрсний мөнгө идсэн), Төрийн сангийн захирал байсан, шавь Пүрэвсүрэн, Сангийн Яамнаас энэ бүх мөнгийг гаргаж өгдөг байсан охин Саранзаяа нарын хэрэг харуулж байна. Энэ бүхний цаана Алтанхуяг байгаа. Гансүх түүнийг лчлэхгүй өөрөө суухаас яахав. Алтанхуяг идэхдээ Гансүхэд ч хувь оноосон байж таарна. Гансүх тэр бүхнийг илчлэхгүй бол өөрөө суухаас. Уг ард түмэнд асар их хохирол учруулсан хүмүүс шүү дэээ. Энэ өмгөөлөгч гээд байгаа нөхөр ч яахав, "мөнгө цагаан, нүд улаан" гэгчээр Алтанхуяг, Гансүх нараас нэлээн мөнгө авчихаад улайраад байгаа нөхөр. Гансүх мөнгө идээгүй байвал "нар баруунаас навтас нөмрөөд навзал
Зочин · 2015/09/02
ELBEGDORJ PIZDA CHI OORIGOO HAAN GEJ BODOO YU CHAMAIG TARBAGANI BOODOG BOLGOH ODOR IRNEE
Зочин · 2015/09/02
Gants huniig bailgaj chadahgui shuuhiig ymr shuuh ghb
Зочин · 2015/09/02
ШҮҮХ ХУРАЛ ШОРОНД ЯВАГДАХ ЁСГҮЙ_.ХАРВАЛ ХУРЛЫГ ШОРОНД ХИЙХ НЬ ДЭЭ.САРАНТУЯАГИЙН С АНААЧЛАГААР ШОРОНД ХИЙЫДЭГ БОЛСОН ГЭДЭГ.ТЭГЭЭД БАРАГ ОЙЛГОМТОЙ .