Орхон голын бохирдол 70-80 хувьд хүрээд байгаа талаар “Миний мөрөн” ТББ-ын төлөөлөл болох Өвөрхангай, Архангай аймгийн иргэд өчигдөр мэдээллэв.

“Монгол газар” компани Орхон голын хөндий дэх нөхөн сэргээсэн гэх газраа охин  компаниудад хэсэгчилж зарснаас болж Орхон голын бохирдол 70-80 хувьд хүрээд байгаа аж. .

Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор халхавч хийж тус компани газраа ийнхүү зарснаас болж 60 гаруй компани Орхон голын ай савыг бохирдуулах болсон талаар иргэдийн төлөөлөл мэдээлсэн юм. Түүнчлэн тэдгээр компаниудаас болж өнөөдөр Орхон голын хөндийг дагаж амьдардаг таван аймгийн 134 сумын иргэд уух угүй, мал идэх өвсгүй болж байгаа тул энэхүү шийдвэрээр эргэж харахыг Ерөнхий сайдаас хүссэн юм. 

 

А.Ханд 

Эх сурвалж: http://new.mn/