10huviiinbairИпотекийн зээлийн Урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулах тухай шуум гарч эхэлсэн даруйдаа олны анхаарлын төвд орж, чамгүй хүлээлт үүсгээд буй.

Тэгвэл Урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулж, үлдсэн 20 хувийг Засгийн газар Зээлийн батлан даалтын сантай хамтран баталгаа гаргахаар шийдвэрлэсэн ажил энэ долоо хоногоос эхлэн хэрэгжихээр болсон байна.

Уг зээлд амьжиргааны түвшингөөрөө 7-15 дугаар бүлэгт багтсан өрх хамрагдах боломжтой бөгөөд арилжааны банкуудаар дамжуулан арван хувийн урьдчилгаа зээлд хамрагдах боломжтой.

Гэвч Засгийн газраас 20 хувийн зээлийн баталгаанд нийт 200 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ мөнгө нь ойролцоогоор 10 мянга гаруй өрхөд л хүрэлцэх юм. Иймд Сангийн сайдад ирэх жилийн төсөвт зээлийн баталгааны хөрөнгө суулгуулахыг даатгаад байгаа аж.