Загварын тайзнаа гараад 10 гаруй жилийг ард үдэж, өөрийнхөө гарын шавь нарыг бэлтгэх болсон Топ Э.Сэлэнгээг танина. Монголын урдаа барьдаг цөөн хэдхэн моделиудын нэг тэрбээр "Гоёл-2011" наадмын топоор тодорсон.

"Шилмэл загвар" агентлагт багшилж байсан ч саяхан өрх тусгаарласан. Өдгөө "Nine dots" агентлагийг тэргүүлж яваа. Тус агентлагийн загвар өмсөгчид Өмнөд Солонгост болсон олон улсын загварын шоуд амжилттай оролцож Гран-при хүртэж байсан билээ.

Тэгвэл ажилсаг, хөдөлмөрч топ бүсгүй ээж болж хөөрхөн гүнжтэй болсон. Тэрбээр өчигдөр төрсөн өдрөө нижгэр тэмдэглэсэн бөгөөд зочид нь топууд байв.

О.Ариун