Наснаасаа хамаагүй залуу харагддаг гэгддэг жүжигчин  А.Мөнгөнзулыг кино сонирхогчид андахгүй сайн танина. Тэрбээр энэ өдөр Булган аймгийн нэгдүгээр амаржих газар мэндэлжээ. Эцэг, эх нь Булган аймагт амрахаар очоод байхдаа А.Мөнгөнзулыг төрүүлсэн байна.

Өдгөө жүжигчин бүсгүй нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Өөрийгөө эгэл жирийн гэрийн эзэгтэй, эмэгтэй хүн хэмээн тодорхойлдог. Гэвч тэр бол яах аргагүй олонд танигдсан жүжигчин юм.

Ухаалаг, хөдөлмөрч хүн бүрийг биширдэг. Өөрөө ч зүгээр суух дургүй. Үргэлж шинийг сэдэж, санаачилж явдаг нэгэн. Багадаа “Мандухай сэцэн хатан” киног үзээд жүжигчин Н.Сувд шиг хүн болохыг хүсдэг байжээ. Тиймээс ч жүжигчин болсон гэдэг.

Цахим хуудаснаа "My birthday today.Энэ өдөр хорвоод хүн болж төрөн ээж аавыгаа баярлуулсан бүх хүмүүст баярын мэнд. Багын зураг. Өөрийнхөө өмссөн плажийг харсан чинь бүр инээд хүрчихлээ. Подволк шиг Плаж. Арай л богинохон уу, надад таарсан таараагүй огт хамаагүй эгчийн багадсан хувцасыг би өмсөх ёстой байсан" хэмээн бага насаа дурсан саналаа.

Авьяаслаг жүжигчин бүсгүйдээ уншигчдынхаа өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргэе.

Д.Ана