Хорин жилийн өмнө Далай ламын Панчен лам гэж нэрлэсэн 26 настай залуу хэвийн амьдарч байгаа гэж БНХАУ-ын нөлөө бүхий албаны хүн хэлжээ.

Панчен лам нь Түвдийн бурхны шашинд Далай ламын дараа орох, дээрээсээ хоёр дахь хүн юм.

 

Энэтхэгт цөлөгдөн очсон XIV Далай лам 1995 онд зургаан настай хүүг XI Панчен ламаар өргөмжилсөн. X Панчен лам 1989 онд таалал төгссөн юм.

 

Гэхдээ Хятад улсын Засгийн газар энэ цолыг өөр хэн нэгэнд удалгүй өгч, Далай ламын XI Панчен ламаар өргөмжилсөн хүү сураггүй болсон билээ.

 

Түвд дэх Хятадын албаны хүн өнгөрсөн амралтын өдөр сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, “Далай ламын тодруулсан XI Панчен лам боловсрол эзэмшиж, эрүүл саруул, хэвийн амьдарч байгаа” гэжээ.

 

 Г.Доржханд