"Мисс Улан-Удэ-2015" тэмцээн энэ сарын 04-нд болж өндөрлөв. Тус тэмцээн нь ОХУ-ын Буриад улсын Улаан-Үдийн Дуурь, бүжгийн наадмын театрт болсон юм.

 Уг тэмцээнд Беларусийн Улсын их сургуулийн 17 настай оюутан гоо сайхны титмийг зүүжээ. Гоо бүсгүйчүүдийн сүүлийн шалгаруулалтад хуримын даашинзтай гараа байсан аж. 

Хамгийн үзэсгэлэнтэй, дур булаам гайхамшгийг тодруулна гэдэг амаргүй даваа. Тэгвэл энэхүү хүндэт үүргийг Монгол залуу хүлээжээ. Тодруулбал, "Тэнгэрийн Модун" ТББ-ын тэргүүн, "Монгол кино ком" компанийн захирал, бизнесмэн Г.Батхүү шүүгчээр уригдан ажилласан байна. Мөн Буриад ардын жүжигчин, дуучин Б.Амархүү уг арга хэмжээнд урилгаар оролцож ая дуугаа өргөжээ.

Ийнхүү Монголын маань авьяаслаг залуус гадны улс оронд уригдан эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа нь бахархууштай юм. 

Д.Ана