Туул гол дагасан гүний худгуудаас хамгийн сүүлийн 45 номерын худгийг буулгасан байгаа дүр зургийг та харж байна. Энэ талаарх мэдээллийг иргэд бидэнд ирүүлсэн юм.

Маршалын гүүрний баруун талын уг худгийг ямар шалтгаанаар нураасныг Ус сувгийн газраас тодруулахад “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мэдэлд орсон учраас бид мэдэхгүй” гэсэн хариу өглөө. Манай сурвалжлах хэсэг худгийг ямар шалтгаанаар нураасныг тун удахгүй эргэн мэдээлэх болно. 

http://www.dnn.mn